COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрчүүд ЯАГААД эхнэрээ ХУУРДАГ вэ?

2018 оны 7 сарын 20


1.    Эхэндээ түүнтэй зүгээр л найзалж байсан.

Гэрлэлтээс гадуур найзлаж нөхөрлөх нь хэвийн л үзэгдэл. Үүнд үнэхээр буруу өгч чадахгүй. Түүнд чамаас өөр нөхөрлөх хүнгүй бол энэ эмгэнэл. Гэхдээ эсрэг хүйстнүүдийн дундах жирийн нөхөрлөл эрсдэлтэй байдаг. Хувь хүмүүсийн ухамсар л бүгдийг шийднэ дээ.

2.    Тэр анхнаасаа гэрлэлтэнд нухацтай хандаагүй.

Үнэнч харилцаа гэдэг зүйлийг тэр хангалттай сайн ойлгоогүй явсан нэгэн. Чамтай гэрлэсний дараа юу болохыг хөрсөн дээр буулган бодож чадаагүй явсаар гэрлэсэн байж магад. Тэгээд л гэнэт гэрлэсэн, өөрийн төсөөллөөс тэс ондоо байсан. Залхсан. Шинэ зүйлийг эрэлхийлж шинэ болзоог эхлүүлсэн.

3.     Авч чадахгүй байгаа зүйлдээ сэтгэл татагддаг.

Ихэнх хүмүүс ийм байдаг. Үргэлж л шунаж, түүнийгээ биелүүлэх гэж оролддог . Магадгүй гэрлэлтээс гадуур хэн нэгэнтэй харилцах харилцаа байх ёстой гэсэн сорилтонд дуртай байж болох юм. Таньтай байх нь аль хэдийн уйтгартай мэдрэгдээд эхлэж.

4.    Түүнд өөдрөг, хөгжилтэй эмэгтэйчүүд таалагддаг.

Эерэг энерги хүн бүрийг л татдаг. Таниас мэдрэх ёстой тэр халуун дулаан уур амьсгал алга болоход тэд өөр нэг халуун дулаан байдлыг эрэлхийлэхэд хүрдэг.

5.    Тэсрэлт түүнд хэрэгтэй.

Түүний дотор өөр нэг хүсэл нуугддаг байж болох юм. Хэтэрхий амгалан тайван, тогтвортой байдал түүнийг залхаадаг. Амьдралдаа илүү их сэтгэл хөдлөлийг бий болгохын тулд магадгүй өөр хэн нэгнийг шохоорхох байж болох юм.

6.    Таньтай байхдаа аз жаргалыг мэдрэхээ больсон.

Магадгүй тэр таньтай гэрлэсэндээ алдаа хийсэн гэж боддог байх. Гэхдээ гэрлэсэн гэсэн үүрэг хариуцлагандаа баригдаж таны дэргэд байх ч өөр нэгэн хайрыг сэмхэн хайж байдаг.

7.    Гэрлэлт түүнийг сүл дорой нэгэн мэт мэдрүүлсэн.

Учир нь түүний хийж буй хичээн зүтгэл эхнэрийн сэтгэлийг хангаж чаддаггүй. Үргэлж л зэмлэл гомдол сонсдог. Урмын үг бол түүний хүссэн зүйл. Үүний үр дүнд өөр хэн нэгнийг хайж олох хэрэгтэй болно. Түүний хүссэн зүйлийг өгөх эмэгтэй олох юм бол маш харамсалтай зүйл болох нь.

 

Эх сурвалж: Relrules.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
59699
1 эможи

keyboard_arrow_up