COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Намар аялахад тохиромжтой 5 УЛС

2019 оны 9 сарын 22

Нэг улсаар хоёр өөр улиралд аялах нь цоо шинэлэг мэдрэмжийг танд өгнө. Учир нь жилийн бусад улиралд харж, мэдрэх боломжгүй үзэсгэлэнт байгаль, уламжлалт баярын уур амьсгал, гоо сайхныг намрын улирал танд мэдрүүлнэ. Ингээд танд намар аялахад тохиромжтой 5 орныг танилцуулж байна.  

Герман

герман

Герман улсад намрын улиралд очиход хамгийн тохиромжтой. Хэрвээ та 10-р сард Германд очвол "Октобер" шар айрагны баярт заавал оролцож  үзээрэй. Нутгийн иргэд энэхүү баярыг маш өргөн хүрээтэй тэмдэглэдэг бөгөөд энд Германы үндэсний соёл, урлагтай танилцаж шинэхэн шар айраг уух боломжтой. Ил галын дэргэд оройн зоог барьж найрсаг хүмүүстэй танилцаж сонирхолтой яриа өрнүүлж гайхалтай үдшийг өнгөрүүлээрэй.

Итали

итали1

Дэлхийн хамгийн алдартай газруудын нэг Италид намрын улиралд зочлоод үзээрэй. 10-р сарыг дуустал дулаахан намуухан уур амьсгал зонхилдог ба нуурын эрэг орчмын хөл хөдөлгөөн багатай газруудаар зочилж жирийн Итали тосгоны намрыг үзэх гайхалтай биш гэж үү? Хамгийн гол нь та энэ үеэр Италид зочилсноор жилийн өөр ямар ч улиралд үзэх боломжгүй усан үзэм хураах, дарс исгэх баярт оролцох боломжтой.

Австрали

австрали

Монголд намрын улирал болж байхад дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст буюу Австралид хаврын улирал болж байдаг учраас аялахад хамгийн тохиромжтой цаг юм. 11 сард борооны улирал эхлэх үеэр Куинслэндын Герингланд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх Австралийн хамгийн том хүрхрээ Уотанама хүрхрээг үзэхэд тохиромжтой. Нутгийн хойд болон баруун хэсгээр Танами цөл, Куинслэнд, Грийт Барриэр Рийф шүрэн аралд  халуун орны таатай уур амьсгал бүрэлдсэн байдаг ба далайн яст мэлхий, дельфин, акул, аварга том зөөлөн биетэн зэрэг 1600 төрөл зүйлийн далайн амьтдыг үзэх боломжтой.

Шотланд

шотланд

Шотланд жилийн аль ч улиралд гайхалтай байдаг. Том моднуудын орон болох Хаяланд болон Персидресст намрын улирал их үзэсгэлэнтэй болдог учраас зайлшгүй үзэх хэрэгтэй байгалийн үзэсгэлэн газруудын нэг юм. Тэр хэсгийн уул толгод тэр аяараа намрын өнгөнд хучигдаж гайхамшигтай харагддаг ба байгалийн зураг авах дуртай хүмүүсийн хувьд зураг авах төгс газар байх болно.

Швейцарь

switzerland

Швейцар улсыг уулс, моддоор хүрээлэгдсэн гайхалтай үзэсгэлэн байгальтай газар гэдгийг бид мэднэ. Энэ үзэсгэлэнтэй байгаль жилийн 4 улиралд хэрхэн өөрчлөгддөгийг харах гайхамшигтай биш гэж үү? Ялангуяа Италийн хилийн ойролцоо Альпийн нурууны өмнөд хэсгийн уулсын сүүдэрт орших Луган нуурын эрэг дагуух Лугано хотоор заавал зочилж үзээрэй. Намар тэр дундаа 10-р сард Швейцарт зочилсноор намрын баярт оролцож ардын урлагтай танилцаж, усан үзэм, нарийн боовыг амсах боломжтой юм.

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
596358
1 эможи

Зочин
2019-09-22 20:06
Зочин
2019-09-22 16:45
сайн
keyboard_arrow_up