COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өвөл идэхэд тохиромжтой амтат салат

2018 оны 10 сарын 21

Өвлийн улирал болох үед бидэнд шинэхэн хүнсний ногоо олдох нь цөөрдөг билээ. Тиймээс ч намар шинэ ургац гарсан дээр нь бид шинэхэн ногоогоо нөөшилж дардаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад өвлийн улиралд зориулж хэрхэн байцааны салат хийх жорыг хүргэе.

Өвөл идэхэд тохиромжтой амтат салаат хийх хялбар жор

Анхаарах зүйлс:

1.Шаржигнасан амттай болгохынтулд хожуу хураалтыг ашиглаарай.

2.  Найрлаганд цэвэрлэсэн ногооны жинг бичсэн байгаа.

3. Байцаагаа хийх сав болон таглааг ариутгах хэрэгтэй.

4. Шилэндээ байцаагаа хийсний дараа сайн гэгч нь таглаад, гадна талаас нь даавуугаар боож доош харуулах шаардлагатай.

5. Хөрсөн байцаагаа сэрүүн, харанхуй газар хадгална.

6. Кастрюланд шилэн савтай салат хийж буцалгах үедээ шилэн савны дээр ойролцоогоо 20-30 см-ийн зай үлдэхээр ус хийнэ.

1 Өргөст хэмх, хаш, амтат чинжүү, улаан лоольтой байцааны салат

Найрлага:

1 литрийн 3 шилэнд зориулагдсан

400 гр байцаа

150 гр лууван

2 цайны халбага давс

250 гр хаш

250 гр амтат чинжүү

150 гр сонгино

250 гр өргөст хэмх

550 гр улаан лооль

2 хоолны халбага элсэн чихэр

2 ширхэг лаврын навч

10 бөөрөнхий хар перец

60 мл ургамлын тос

9%-ийн 50 мл уксус

Хийх арга:

Байцаагаа нарийхан хэрчээрэй. Луувангаа том үрэгч дээр үрж, байцаатайгаа холиод бага зэрэг давс нэмж хийнэ хутгана.

Хашны хальсийг цэвэрлэж, уртаар нь хэрчинэ. Харин өргөст хэмхийг нимгэн бөөрөнхийгөөр хэрчих хэрэгтэй. 250 гр улаан лоолио мөн жижиг хэрчиж, үлдсэн улаан лоолио блендэрт хийж жижиглэнэ.

Кастрюланд байцаа, лууван, хаш, амтат чинжүү, сонгино, өргөст хэмх болон хэрчсэн улаан лоолио хийнэ. Үлдсэн элсэн чихэр, давс, жижиглэсэн лаврын навч, хар перец зэргээ нэмнэ.  Бүгдийг нь сайн хутга.

Дээрээс нь ургамлын тос, уксусаа хийж дахин хутгана.  Ингээд байцаагаа таглаагаар таглаж, өрөөний температурт 2-3 цагийн турш байлгаж шүүс ялгарахыг хүлээнэ.

 Улаан лоолийн шүүсээ нэмж сайн хутгаад зөөлөн гал дээр буцалгана. Бэлэн болсон салатаа шилэн саванд хийж, сэрүүн харанхуй газар хадгалаарай.

Өргөст хэмх, хаш, амтат чинжүү, улаан лоольтой байцааны салат

2 Лууван, амтат чинжүү, сонгинотой, байцааны салат

Найрлага:

1,5 кг  байцаа

300 гр лууван

300 гр сонгино

100 гр элсэн чихэр

1,5 хоолны халбага давс

150 мл ургамлын тос

150 мл 9%-ийн уксус

Хийх арга:

Байцаагаа нимгэн хэрчээрэй. Амтат чинжүүгээ дөрвөлжин хэлбэрээр хэрчиж, харин сонгиноо жижиглэн хэрчинэ.

Бэлэн болсон хүнсний ногоо кастрюланд хийж, дээрээс нь элсэн чихэр, давс, ургамлын тос, уксус нэмж хийгээд сайн хутгана. Өрөөний температурт шүүс ялгартал нь байлгана.

Ингээд байцаагаа ариутгасан шилэн савандаа хийж таглана. Шилэн савтай байцаагаа бүлээн устай кастрюланд хийж, буцалгана.  Буцалсныхан дараа кастрюлнаасаа гаргаж, сэрүүн, харанхуй газар хадгалах хэрэгтэй.

Лууван, амтат чинжүү, сонгинотой, байцааны салат

3 Хүрэн манжин, сармистай, байцааны салат

Найрлага:

1 литрийн 4 шилэнд зориулсан.

1,5 кг байцаа

400 гр хүрэн манжин

3-5 хумс сармис

125 мл ургамлын тос

100 гр элсэн чихэр

1,5 хоолны халбага давс

125 мл 9%-ийн уксус

Хийх арга:

Байцаагаа нарийн хэрчээд хүрэн манжингаа том үрэгч дээр үрнэ. Сармисаа мөн жижиглэж хэрчинэ. Бүх хүнсний ногоогоо кастрюланд хийх хэрэгтэй.

Ургамлын тос, элсэн чихэр, давс, уксусаа нэмээд сайн хутгана. Кастрюлаа таглаж, өрөөний температурт нэг цаг байлгана. Энэ хугацаанд хүнсний ногоо шүүс ялгаруулах болно.

Салатаа шилэн саванд хийгээд дээрээс нь ногооны шүүсээ хийгээрэй.

Кастрюландаа бүлээн ус хийж бэлэн болсон шилтэй салатаа хийгээд буцалгана. Ингээд 20 минутын дараа гаргаж, хөргөөд, харанхуй сэрүүн газар хадгална.

Хүрэн манжин, сармистай, байцааны салат

4 Улаан лооль, амтат чинжүү, байцаатай салат

Найрлага:

1 литрийн 3 шилэнд зориулав.

500 гр байцаа

250 гр амтат чинжүү

100 гр лууван

500 гр улаан лооль

250 гр сонгино

2 хоолны халбага элсэн чихэр

1 хоолны халбага давс

100 мл ургамлын тос

25 мл 9%-ийн уксус

6 ширхэг бөөрөнхий хар перец

Хийх арга:

Байцаагаа нарийн хэрчинэ.  Амтат чинжүү болон луувангаа уртаар нь нарийн хэрчиж, улаан лоолио томоор хэрчиж, сонгиноо хагас цагираг хэлбэртэйгээр хэрчинэ.

Хэрчсэн хүнсний ногоогоо кастрюланд хийгээд дээрээс нь элсэн чихэр, давс, ургамлын тос, уксус, хар перецээ хийгээд сайн хутгана. Салатаа 3 цагийн турш өрөөний температурт үлдээнэ. 1 цаг тутам хутгаарай.

Дараа нь салатаа их гал дээр буцалгаад, буцалсныхан дараа зөөлөн гал дээр 10 минут орчим дахин буцалгана. Шилэн савандаа хийж сайн гэгч нь таглаад, сэрүүн харанхуй газар хадгалаарай.

Улаан лооль, амтат  чинжүү, байцаатай салат

5 Лууван, өргөст хэмх, амтат чинжүү, ногоон ургамалтай байцааны салат

Найрлага:

½ литрийн 4 шилэнд зориулав

1 кг байцаа

500 гр лууван

500 гр өргөст хэмх

150 гр амтат чинжүү

3-4 хумс сармис

Яншуй

100 мл ургамлын тос

2 хоолны халбага 9%-ийн уксус

1 хоолны халбага элсэн чихэр

1½ хоолны халбага давс

Хийх арга:

Байцаагаа нарийн хэрчиж, луувангаа том үрэгч дээр үрнэ. Өргөст хэмх болон амтат чинжүүгээ дөрвөлжин хэрчинэ.

Бэлэн болсон хүнсний ногоогоо саванд хийгээд дээрээс нь жижиглэсэн сармис, яншуй, ургамлын тос, уксус, элсэн чихэр болон давс нэмж хийгээрэй.

Сайн хутгаад, таглаад өрөөний температурт  5-6 цагийн турш байлгана.  Ингээд салатаа ариутгасан шилэн савандаа хийнэ.

Кастрюланд бүлээн ус хийж, дотор нь шилтэй салатаа хийж буцалгана.  20 минутын дараа салатаа гаргаж, сэрүүн харанхуй газар хадгалах хэрэгтэй.

Лууван, өргөст хэмх, амтат чинжүү, ногоон ургамалтай байцааны салат

6 Алим, амтат чинжүү, лууван, сонгинотой байцааны салат

Найрлага:

500гр-ын 8 шилэнд зориулсан

1 кг байцаа

500 гр лууван

500 гр амтат чинжүү

500 гр сонгино

250 гр улаан лооль

¼–½ халуун чинжүү

500 гр исгэлэн алим

1½ хоолны халбага давс

½ хоолны халбага элсэн чихэр

1-2 лаврын навч

2-3 хар бөөрөнхий перец

50 мл 9%-ийн уксус

Хийх арга:

Байцаагаа нарийн хэрчинэ. Луувангаа том үрэгч дээр үрээд, амтат чинжүүгээ уртаар нь, сонгиноо хагас цагираг, улаан лоолио уртаар нь хэрчих хэрэгтэй.

Халуун чинжүүгээ маш сайн жижиглэнэ. Алимныхаа хальсийг цэвэрлэж, нарийхан уртаар хэрчинэ. Бэлэн болсон орцуудаа нэг саванд хийгээд дээрээс нь давс, элсэн чихэр, лаврын навч, хар перец, уксус нэмж хутгаад ариутгасан шилэндээ хийх хэрэгтэй.

Кастрюландаа бүлээн ус хийгээд шилэн савтай салатаа тавиад буцалгана.  20 минутын дараа салатаа гаргаж, сэрүүн харанхуй газар хадгалах хэрэгтэй.

Алим, амтат чинжүү, лууван, сонгинотой байцааны салат

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596257
1 эможи

keyboard_arrow_up