COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Оросуудын брэнд болсон кефиртэй пирошки хийцгээе!

2018 оны 10 сарын 20

Та амралтын өдрөөрөө ямар хоол хийж, гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барихаа шийдэж амжсан уу? Хэрэв хараахан сонгож амжаагүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь бид танд Оросуудын брэнд болсон хоол болох "кефиртэй пирошки" хэрхэн хийдэг жорыг бэлтгэлээ.

Оросуудын брэнд болсон кефиртэй пирошки хийцгээе!

Жор:

  • 4 аяга гурил
  • 1 аяга кефир
  • 8 өндөг
  • 2 хоолны халбага элсэн чихэр
  • 2 хоолны халбага ургамлын тос
  • 1 цайны халбага сод
  • 1 цайны халбага
  • 2 ногоон сонгино
  • давс
  • бага зэрэг амтат чинжүү нэмж болно

Хийх дараалал:

Хоёр өндөг хагалан сэрээгээр хөөсөртөл нь хутгаад дээрээс нь хүнсний сода, кефир, давстай хольсон гурилаа хийж жигд хутгана. Өндөгний хөөсийг арилсны дараа элсэн чихэр, ургамлын тос нэмнэ. Эцэст нь гурилаа зуурна. Энэ хооронд зургаан өндөг чанаж бэлтгээд жижиг хэмжээтэй болгон хирчнэ. Дараа нь чанасан өндгөө сонгино давсаар амтлаарай. Өмнө нь зуурсан гурилаа хөөсөн эсэхийг шалгаад пирошкины гурилаа бэлтгэнэ. Хэсэг гурил тастаж аваад зөөлөн элдээд, томхон амсартай аягаар дарж, гурилаа тастаарай. Гурил тус бүрийн голд амталсан өндөгөө авч тавих бөгөөд дээр нь багахан ургалмын тос нэмнэ. Мэдээж пирошкигоо цэвэрхэн чимхэж, шарахад бэлэн болгож тавих ёстой. Тосоо халааж, хангалттай халсан гэж үзвэл, тос руугаа хийж, шаргал өнгөтэй болтол нь шараарай. Ингээд л таны амттай сайхан "кефиртэй пирошки" бэлэн болох юм. Хоолоо өөрийн хүссэн амтлагчтайгаа хольж идэж болно.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
596251
2 эможи

keyboard_arrow_up