COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Индүүний улыг хэрхэн цэвэрлэх вэ?

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Олон шалтгаанаас болж индүүний ул бохирддог. Ялангуяа хувцасны материал хайлж наалдсан бол ахиж хувцас индүүдэхэд тун бэрхшээлтэй байдаг. Тиймээс дараах аргуудыг туршаад үзээрэй эзэгтэй нараа.

1. Индүүний ул шарлавал тэр дор нь цэвэрлэх хэрэгтэй. Харин хутга болон үзүүртэй зүйлээр хусч болохгүй. Индүү халаагаад, орос цуугаар чийглэсэн даавууг бор даасанд дүрээд арчаарай. Эсвэл цуунд чийглэсэн даавуугаар бүлээн индүүгээ арчаад ноосон даавуугаар арчаад, ноосон даавуун дээр нимгэн тараасан давсан дээгүүр зөөлөн үрнэ.

2. Синтетик материалаар хийсэн хувцсыг хэт халуун индүүгээр индүүдвэл материал нь хайлж индүүнд наалдана. Үүнийг цэвэрлэхэд маш хэцүү. Индүүгээ хөргөөд бүлээн болохоор азестон эсвэл хумсны лак арилгагч шингэнээр индүүний улыг үрж цэвэрлэнэ.

 3. Индүүны үл мэдэг шарласан хумсны толбон дээр сонгины шүүс түрхээд хэдэн цаг болсны дараа угаахад толбо арилна.

4. Индүүг сайн халаана. Цаасан давс асгаад халсан индүү улаа сайтар үрнэ. Энэ үйлдлийг 5 удаа давтахад ул цэвэрхэн болсон байна.


5. Индүүний ул бохирдсон үед шүдний оог ашиглаж болно. Индүү хүйтэн, залгагдаагүй байх ёстой бөгөөд нэг алчууранд оо түрхэж сайтар зүлгээд өөр алчуураар арчиж цэвэрлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
596234
1 эможи

keyboard_arrow_up