COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Найз залуутай болхоосоо өмнө очиж үзэх ёстой газрууд

2018 оны 10 сарын 19

Arslan.mn

Хэрвээ эмэгтэй та адал явдал, аялалд дуртай бол танд хэрэгтэй зөвлөгөө хүргэж байна. Ганц биеэр аялах дуртай эрх чөлөөг эрхэмлэгч бүсгүй танд аялахад хамгийн аюулгүй газар орныг танилцуулж байна.

СИНГАПУР

Сингапур нь эмэгтэй таны ганцаар аялж болох хамгийн ая тухтай, аюулгүй газар орон байх болно.

Хэдийгээр Сингапурт алхам тутамдаа биеэ зөв авч явахгүй бол элдэв төрлийн торгууль ихтэй ч чухам энэ дүрэм журмын ачаар энэ хот улс хамгийн аюулгүйд тооцогддог байна. Сингапурт аялснаар та Шри Мариамман индусын сүм, MegaZip Adventure Park цэцэрлэгт хүрээлэн, Телок Эйр зах орж орон орны хоол унд идэж, Great Singapore Sale- ын үеэр 70% хүртэл хямдралтай худалдаа хийж болно.

РЕКЬЯВИК, ИСЛАНД

Исландын нийслэл Рекьявик хот нь аялж жуулчлахад ч, амарч тухлахад ч хамгийн амар тайван газрын нэг юм. Дэд бүтэц өндөр хөгжсөн энэ газарт эрүүл мэндийн салбар нь чанартай, гэмт хэргийн гаралт бага учраас гудамж талбайгаар нь айх аюулгүй зугаалж болно. Түүнчлэн Исландын иргэд ихэд найрсаг зочломтгой учраас хаана ч төөрч будилахгүй. 

Рекьявик хотод эмэгтэй та Эсья галт уулын бүсэд очиж, Хадльгримскиркья лютераны сүм хийдээр орж, Видней арлаар зугаалж болно. Рекьявикт 23 цагаас үүд хаалгаа нээдэг шөнийн цэнгээний газар, ресторан, шар айрагны газрууд олон байдаг байна.

БАЗЕЛЬ, ШВЕЙЦАРЬ

Швейцарын Базель хот нь Европын хамгийн аюулгүй, тогтвортой, амьдралын тогтсон түвшин бүхий эдийн засаг өндөр хөгжсөн газар. Герман болон Францтай хил залгаа Рейн голын эрэг дагуу байрлах Базель хот нь эртний сүм хийд, хүүхэлдэйн музей, амьтны хүрээлэн, Augusta Raurica археологийн газар гэхчлэн үзэж сонирхох газар ихтэй юм.

КВЕБЕК, КАНАД

Канадын Квебек хот нь франц хэлтэй муж... Энэ хотыг хөгжмийн элдэв төрлийн наадам ихээр зохион байгуулдаг учраас “Америкийн Монмартр” гэж нэрлэдэг. Хэрвээ та Квебекийг зоривол нутгийн фермерүүдийн хийдэг амтлаг бяслагийг заавал амсч,  Place Royale талбайгаар зугаалж, Edwin-Bélanger Bandstand болон Квебекийн олон улсын цэргийн оркестр хөгжмийн наадмыг үзэж сонирхох хэрэгтэй.

 

 

Эх сурвалж: www.tv5.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596224
1 эможи

keyboard_arrow_up