COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ухаалаг утасны донтолтоос хэрхэн ангижрах вэ?

2018 оны 10 сарын 19

Ухаалаг утасны донтолтоос хэрхэн ангижрах вэ?

Сүүлийн үед ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийн эрүүл мэнд, зохистой хэрэглээнд төвлөрсөн бодлого хэрэгжүүлэх болжээ. Жишээ дурдахад Apple компанийн саяхан танилцуулсан iOS үйлдлийн систем дээр ухаалаг утсаа ашигласан цаг хугацааг дэлгэрэнгүй тайлан болгон гаргадаг болсон бол Instagram, Facebook зэрэг олон нийтийн сүлжээнүүд хэрэглэгчдийн контент үзэх хязгаарыг тогтоож өгч байна. Тэгвэл дэлгэцийн донтолтоос хэрхэн сэргийлэх вэ? Энэ талаар багахан мэдээлэл хүргэе. 

Өөрийн зуршлаа тодорхойл

Ухаалаг утас болон тухайн нэг аппыг өдөрт хэр олон давтамжтай ашиглаж буйгаа ажиглаарай. Үүний дараа зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж байгаа зүйлээ олж тогтоон, цагаа багасгахыг хичээх хэрэгтэй.

Учир шалтгааныг олж тогтоо

Ямар нөхцөл байдалд, эсвэл өдрийн аль цагт ухаалаг утаснаасаа "зүүгдэж" байгаагаа сайтар тунгаагаарай. Магадгүй та ухаалаг утсаа оролдон өнгөрөөж буй цаг хугацаагаа илүү үр бүтээлтэй зүйлд зарцуулж эсвэл зүгээр юу ч хийхгүй нүдээ амрааж болно шүү дээ.

Төлөвлөгөө гарга

Дээрх бүх мэдээллүүдийг төлөвлөгөө боловсруулахдаа ашиглаарай. Ингэснээр та хэзээ, ямар хугацаа ба нөхцөл байдалд ухаалаг утас ашиглаж болохоо шийдэх болно. Энэ үе шат маш чухал. Яагаад гэвэл та өөрийн ухамсраар бодит зорилго тавьж, үүний төлөө хөдөлж эхлэх юм.

Төлөвлөгөөгөө дахин нэг харах

Шинэ амьдралаа эхлүүлсний нэг хоног эсвэл долоо хоногийн дараа энэхүү төлөвлөгөө нь танд үнэхээр үр дүн үзүүлж байгаа эсэхийг дахин нэг эргэцүүлэх хэрэгтэй. Магадгүй танд илүү эрс шийдэл шаардлагатай байж болох юм. Эсвэл ухаалаг утасны дэлгэцээс сатаарахын тулд өөртөө шинэ хобби хөгжүүлж болно шүү дээ.

 

Эх сурвалж: BURO247.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596203
1 эможи

keyboard_arrow_up