COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Казакстаны төрийн албан хаагчдын цалин 70 хувиар нэмэгдэж магадгүй байна

2018 оны 10 сарын 18

Arslan.mn

2019 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хуулиар төрийн албан хаагчдын цалин 70 хувиар нэмэгдэж магадгүй байна. Энэ тухай Zakon.kz сайт мэдээллээ. Тус улсын авилгатай тэмцэх агентлагийн тэргүүн А. Шаимова Кустантай хязгаарын төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр одоо авч буй цалин хийж байгаа ажил, тэр нь хэр хүнд, үр ашигтай ажиллаж байгаа эсхээс хамааран шинэ системээр цалин нэмэгдэх талаар А. Шаимова ярьсан аж.

Өнөөдрийн байдлаар Казакстанд 1.2 сая төрийн албан  хаагч байдаг бөгөд тэдний дундаж цалин 150 мяанган тэнгэтэй тэнцдэг гэнэ. Монголбанкны ханшийн мэдээллээр нэг тэнгэн долоон төгрөг гэж үзвэл төрийн албан хаагчид сая гаруй төгрөгийн цалин авдаг аж. Ирэх оноос цалин 10-70 хувиар нэмэгдэх боловч бүх албан хаагчид авна гэсэн үг биш юм байна. Ингэж ялгавартай нэмэх болсон шалтгаан нь орон нутаг болон нийслэл дэх албан хаагчдын цалингийн зөрүүг арилгахтай холбоотой хэмээн tengrinews.kz сайт мэдээллээ. Цалинг нэмэх шинэ системийн тусламжтай төрийн удирдлагын аппаратын үйл ажиллагааг сайжруулахад зогсохгүй үр ашигтай болгоно гэдгийг А. Шаимов онцолжээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596174
0 эможи

keyboard_arrow_up