COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Тархиа бүрэн амраахын тулд дараах зүйлсийг хориглоорой

2018 оны 10 сарын 17
Өдөржин ажилласан тархиа бүрэн амрааж, маргааш нь эрч хүчтэй ажиллахын тулд дараах дүрмийг баримталахыг зөвлөж байна. Ухаалаг утас, телевезор, компютер, wifi  гэх мэт олон зүйлс таны тархийг амархад саад учруулдаг. 
1. Гар утас 
Arslan.mn
Гар утасны цацраг хүний тархинд сөргөөр нөлөөлдөг тухай эрдэмтэдийн олон мэдээлэл бий. Тиймээс унтхынхаа өмнө гар утсаараа оролдохгүй байхыг зөвлөж байна. Унтхынхаа өмнө интернет орох, мессеж бичих, сэрүүлэг тавиад биеийнхээ ойр, ялангуяа дэрэн доороо хийж унтах нь тархийг амраадагггүй. Ялангуяа бага насны хүүхэдтэйгээ унтдаг ээжүүд утсаа хажуудаа тавьж унтаж болохгүй. Учир нь бага насны хүүхэд насанд хүрэгчдийг бодвол бага тархитай байдаг тул хортой цацрагийг 10 дахин илүү шингээж авдаг. Утсаа заавал унтраагаад өөрийн бие болон электрон зүйлсээс хол тавих хэрэгтэй. 
Цахилгаан соронзон орны нөлөөллийг бага байлгахын тулд: 
  • Гар утас нь сүлжээ багатай газар илүү их туяа ялгаруулдаг. Тиймээс хөдөө, зуслан дээр байхдаа утсаа унтраах 
  • Биеэс  30-40 см- ын зайтай барьж мессеж бичих хэрэгтэй
  • Баттериа дууасаж байхад утсаар ярихгүй байх. Энэ үед 1000 дахин илүү цацраг хэмжээ нэмэгддэг гэж эрдэмтэд судалсан байна
  • Гар утас худалдан авахдаа SAR=2Bт/кг бага байх утас сонгох, энэ нь гар утасны заавар дээр тодорхой бий
  • Утсаар ярих үедээ чихэвч ашиглах 
  • Утсаар ярихдаа эхний 3-5 секунд чихнээсээ хол байлгах 
2. Wifi 
Arslan.mn
Гэр бүлийн гүишүүн бүр ухаалаг гар утсаараа интернет ертөнцөөр аялах боломжийг олгодог wifi - ыг унтахдаа заавал унтраах хэрэгтэй. Учир нь тархинд ачаалал өгч, нойргүйдэх шалтгаан болдог. 
- “Wi-Fi” төхөөрөмжийг дийлэнх цагаа өнгөрүүлдэг газраасаа нэг метрээс хол зайнд байрлуулах /ор, буйдан, ширээ гэх мэт/
- Удаан хугацаагаар интернэт хэрэглэх, видео бичлэг үзэхдээ “Wi- Fi” төхөөрөмжөө хол тавих /видео бичлэгийг давтан үзэх үед цацрагийн нөлөө улам хүчтэй болдог 
- “Wi-Fi” төхөөрөмжөө ашиглахгүй үедээ унтрааж байх, эс бөгөөс төхөөрөмж цацрагаа түгээсээр байдаг
3. Notebook, pad 
Arslan.mn
Унтхынхаа өмнө ажлаа амжуулахын тулд notebook болон tablet ашигладаг. Энэ нь мөн л хор уршигтай. Хорт туяанаас гадна та ажлаа хийхийн тулд тархиа ажиллуулж идэвхжүүлдэг тул шөнө сайхан зүүд зүүдлэх магадлал багасаж, тархи бүрэн амарч чаддаггүй. Ялангуяа эмэгтэйчүүдийн гоо сайханд сөрөг нөлөө үзүүлдэг. Нүдний доогуур хөх туяа татах, арьс өнгөө алдах, нүд улайх гээд л ... Тиймээс зайлшгүй үед ажлын ширээндээ суугаад хийх хэрэгтэй. "Цагийн юм цагтаа" гэдэг үгтэй шүү дээ. 
4. Хоолны үнэр
Arslan.mn
Хоолоо орондоо идэх, хоолны үлдэгдлийг цэвэрлэхгүй орныхоо ойролцоо байлгах нь унтаж байх үед үнэр нь үнэртэж тархинд тань ачаалал өгдөг. Өлссөн үед сайхан хоолны үнэр үнэртэхэд ямар байдаг билээ. Тиймээс идэж уух зүйлс гал тогоондоо л байх хэрэгтэй гэдгийг санаж аваарай бүсгүйчүүдээ 
5. Ном 
Arslan.mn
Унтхынхаа өмнө мэдлэгээ дээшлүүлэх, нойроо хүргэх зорилгоор ном унших нь цөөнгүй. Энэ нь тархийг ачааллуулж, ялангуяа бүдэг гэрэлд уншвал хараанд сөрөг нөлөөтэй. Ном их унших нь ном уншиж байгаа мэт зүүдлэх, номны үйл явдалд хэт автсанаар ургуулан бодох зэргээс болж , унтсан ч унтаагүй мэт бие сульдаж, дөнгөж ажлаасаа тарсан мэт сэтгэгдэлтэй сэрэх болно. Гар утас шиг хор бодис ялгаруулах биш гэж хөнгөн хандаж болохгүй шүү. 

Тархиа бүрэн амрааж ажлаа бүтэмжтэй байлгахын тулд өөрийгөө хамгийн сайхан таатайгаар амраах хэрэгтэй шүү. Дэрээ зөв сонгож, ороо тухтай байлгаж, таатай орчин бүрдүүлж, элдэв хорт цацрагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596143
3 эможи

keyboard_arrow_up