COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

2018 оны 10 сарын 17

Arslan.mn

Өвдөг нь нүдний булчирхайн үрэвсэл аж. Дархлаа сулрах, нүдэнд бохир орох зэргээс шалтгаалан өвдөг гардаг байна. Харин манайхан өвдөг гарсан үед тусгай дом хийдэг.Энэ нь нэг талаар өвдөгийг эмчилдэг гэдэг ч анагаах ухааны талаасаа тийм ч оновчтой биш гэлцдэг. Ингээд гэрийн нөхцөлд өвдгийг хэрхэн эмчлэх тухай хүргэе.

  • Нүдэн дээр өвдөг гарсан бол бүлээн усанд модтой хөвөнг норгоод зөөлхөн арчих хэрэгтэй. Энэ нь нүдэн дээр гарсан өвгийг ариутган цэвэрлэх явц бөгөөд загатнахаас сэргийлнэ. Өдөрт 2-5 удаа ингэж цэвэрлэх хэрэгтэй.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Цэвэрхэн алчуур дээр бүлээн ус хийгээд 5-10 минут жин тавих хэрэгтэй. Мөн бүлээн цайгаар ийн жин тавьж болно. Өдөрт 3-4 удаа ингэж жин тавих хэрэгтэй.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Өвдөг гарсан үед нүдэндээ гараараа хүрч хэрхэвч болохгүй. Гараараа хүрснээр хавдах, бохирдох аюултай.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Үрэвсэлт өвчин учраас антибиотикуудаар эмчлэгдэнэ. Гэхдээ зөвхөн эмчийн заасны дагуу антибиотик агуулсан нүдний тос түрхэнэ. Эмийн сангаас тос дусаал зэргийг авахдаа эмийн санчаас нь нүдний зориулалттай мөн эсэхийг заавал лавлан асууж байгаарай. Тосыг унтахаасаа өмнө түрхвэл илүү үр дүнтэй.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Байгалийн гаралтай бодисыг эмчийн зөвлөгөөний  хэрэглэснээр хавдсан нүдийг анагаах болно.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Зөвхөн эмчийн зөвшөөрлийн  дагуу амин дэм, антибиотикуудыг ууж болно. Ингэхдээ 16-аас доош насны хүүхдэд өгөхийг хориглоно.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Зовхио химийн бодис багатай хүүхдийн шампунь болон зовхины гуужуулагчаар арчиж ариутгах хэрэгтэй.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Нүүрэндээ хүрэхээсээ өмнө гараа сайтар угаа. Ингэснээр нүдрүү бактери орох нөхцөлгүй болно.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  •  Хэрэв контакт линз зүүх шаардлага гарвал сайн чанарынхыг хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн гараа сайтар ариутгасны дараагаар хэрэглээрэй.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

  • Өвдөгөө эдгэрэх хүртэл нүдээ будах хэрэггүй. Хэрэв үнэхээр будах шаардлагатай бол будгаа хүнтэй бүү хуваалцаарай.

Нүдний өвдгийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ

Эх сурвалж: www.eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
596135
1 эможи

keyboard_arrow_up