COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гарын арьсыг залуужуулах 6 арга

2018 оны 10 сарын 11

Гарын арьсыг залуужуулах 6 арга

Хүний гарын арьс маш нимгэн байдаг төдийгүй арьсан доорх эд эс гэх зүйл бараг л байдаггүй гэж хэлж болно. Тиймээс биеийн энэ хэсгийн арьс хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртдөг. "Цаг уурын нөхцөл байдал, гэр ахуйн хэрэглээний бодис, дааврын эмгэг зэргээс шалтгаалан гидролипидийн солилцооны үйл ажиллагаа алдагдаж, арьс тонусаа алдан усгүйжиж, хуурайшиж, хатуу болж эхэлдэг. Гарын арьсаа залуужуулах арга хэмжээг 25 наснаасаа авч эхлэх хэрэгтэй бөгөөд хамгийн үр дүнтэй аргачлалууд нь арьсны коллаген ба эластины үйлдвэрлэлтийг эрчимжүүлж, эсийн бодисын солилцоог хурдасгах үйлчилгээтэй байдаг" хэмээн Лантан клиникийн захирал Ильмира Петрова тайлбарлаж байна.

Термаж

Энэ бол арьсны гадаргууг гэмтээлгүйгээр арьс татдаг процедур юм. Аппаратын нөлөөнд хөнгөн түлэгдэх мэдрэмж төрж, бага зэргийн өвдөлт мэдрэгдэнэ. Процедурын бүрэн хэмжээний үр дүнг зургаан сарын дараа харах боломжтой. Термаж нь нэлээд эрчимтэй процедурт тооцогддог тул хөгшрөлтийн процесс явагдсан, настай арьсанд илүү тохиромжтой. "Бага эрчимтэй радио давтамжийн тусламжтайгаар арьсан дахь коллаген ба эластины үйлдвэрлэлт идэвхэждэг. Процедурын дараа арьс татагдаж, чанга болж, өнгө нь сэргэж, хөнгөн үрчлээснүүд арилдаг" гэж Ильмира Петрова ярилаа.

Химийн пилинг

Химийн пилинг бол арьс залуужуулах аргуудын хамгийн зөөлөн үйлчилгээтэй нь бөгөөд толбо үүссэн арьсанд илүү тохиромжтой. Бодит үр дүн мэдрэхийн тулд пилингийг курсээр нь хийх шаардлагатай. "Гарын арьсны химийн пилингийг 25 нааснаасаа эхэлж хийлгэх боломжтой. Энэ процедур нь арьсыг залуужуулж, өнгийг нь цайруулж, тонуусжуулах үйлчилгээтэй байгаа" хэмээн Alean Family Resort & Spa Doville 5 гоо сайхны төвийн эмч, захирал Наталья Будкова хэллээ.

Гарын арьсыг залуужуулах 6 арга (фото 1)

Био нөхөн сэргээлт

Био нөхөн сэргээлтийн тарилгыг намар-өвлийн улирал эхлэхээс өмнө арьсаа хүйтэн цаг уураас хамгаалж, үрчлээсээ дүүргэх зорилгоор хийлгэхэд тохиромжтой. "Энэ процедурыг ямар ч насны хүн хийлгэх боломжтой бөгөөд бие организмын нөхөн сэргэх процессыг идэвхжүүлэх үйлчилгээтэй байдаг. Тарилгын найрлагад ордог гиалуроны хүчлийг хүний бие организм байгалиасаа үйлдвэрлэдэг хэдий ч, 30 наснаас хойш синтез нь буурдаг. Гарын арьсны био нөхөн сэргээлтийг арьсаа чийгшүүлж, коллаген ба эластины үйлдвэрлэлтийг идэвхжүүлж, өнгийг нь сэргээж, толбыг нь багасгах хүсэлтэй хэн бүхэн хийлгэж болно. Процедурыг жилд хоёр удаа, 3-5 удаагийн эмчилгээний курсээр хийлгэх хэрэгтэй. Мөн эмчилгээ хооронд 2-4 долоо хоног амрах шаардлагатай" хэмээн Наталья Будкова зөвлөж байна.

Плазмолифтинг

Гарын плазмолифтинг процедур гэдэг нь өвчтөний өөрийн цуснаас гаргаж авсан тромбоцитоор баялаг плазм концентратыг гарын арьс руу тарихыг хэлнэ. "Өвчтөний өөрийн тромбоцитоор баяжуулсан плазмын тарилга нь организмын нөхөн сэргэх процессыг идэвхжүүлж, коллагены үйлдвэрлэлтийг эрчимжүүлж, цусны эргэлтийг сайжруулна" гэж GMTClinic эмнэлгийн арьс, өнгөний эмч Ольга Варваричева тайлбарлалаа.

Плазмолифтингийг 25 наснаасаа эхлэн гарынхаа арьсыг чангалах, чийгшүүлэх, уян хатан болгох, толбоноос ангижрах зорилгоор хийлгэх боломжтой ба нэг курс нь 4-5 удаагийн эмчилгээнээс бүрддэг. Курс хооронд 1,5 жил амрах шаардлагатай.

Гарын арьсыг залуужуулах 6 арга (фото 2)

Филлерийн тарилга

Гиалуроны хүчлийн тарилгыг үрчлээстэй арьсанд хийлгэх заалттай бөгөөд үр дүнгээ нэн даруй өгдөг. "Тухайлбал Radiesse филлерийн тусламжтай арьсны үрчлээс болон сорвийг арилгаж болно" гэж Ольга Варваричева хэллээ.

AIRgent

Энэ нь арьсны гадаргууг гэмтээдэггүй маш хөнгөн төрлийн процедур бөгөөд гарын арьсыг дүүргэж, үрчлээс тэнийлгэж, өнгийг нь сэргээх үйлчилгээтэй. "Гиалуроны хүчлээр хангагдсан микро зүүнүүд өнгөцхөн байдлаар арьс руу нэвтэрч, арьсыг дотроос нь нөхөн сэргээдэг. Процедурын үеэр ямар ч өвдөлт мэдрэгддэггүй бөгөөд үр дүнд нь арьс мэдэгдэхүйц чанга болдог байгаа" гэж Лантан клиникийн захирал ярьсан юм.

Эх сурвалж: buro247.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595873
0 эможи

keyboard_arrow_up