COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Талархлаа илэрхийлэх 7 шалтгаан

2018 оны 7 сарын 16

Arslan.mn

Чи өдрөө яаж эхлүүлдэг вэ?

Хэрвээ өдөр болгоныг талархлаар эхлүүлж, талархлаар төгсгөвөл амьдрал ямар байх бол оо?

Амьдралдаа талархснаар дахин дахин талархах олон сайхан зүйлийг өөрт татах болно. Жишээлбэл: Сайн сайхан амьдралдаа талархвал сайн сайхан бүхний өөрт татна. Хангалуун амьдралд талархвал хангалуун амьдралыг татах болно. Хайртай хүмүүсээр хүрээлэгдэж байгаадаа талархвал бүр л их хайраар хүрээлэгдэх болно. Чи юу хүсч байна вэ түүндээ л талархах нь зүйтэй.

Сайн сайхан зүйл, аз завшаан, гайхамшиг өдөр болгон, хаа сайгүй тохиолдож байдаг. Гэвч тэр болгон хүмүүс үүнийг олж хардаггүй. Учир нь хүн юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ түүнийгээ л олж хардаг. Баярлаж талархснаа илэрхийлж байгаа хүн баярлаж талархах бүх л юман дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа болохоор амьдралд тохиолдож байгаа бүх л сайхан эерэг зүйлүүдийг олж харах чадвартай байдаг.

Талархах зан чанар бол хүнд байх хамгийн сайхан зан чанар мөн. 

Хэрвээ чи хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг, өглөөний цайг нь бэлдэж өгдөг завгүй ээж, завгүй аав бол, хэрвээ чиний ажил эрт эхлэх учраас өглөө яарж байгаа бол тэр тусмаа өөртөө хэдхэн секунд гаргаад талархах цагийг гаргах нь зүйтэй.

Талархлаа илэрхийлэх 7 шалтгаан

  1. Талархал илэрхийлэх нь зөвхөн сайн үр дагавартай. Баярлаж талархснаа дотроо өөртөө болон бусдад илэрхийлснээр хүн тэр дороо эерэг болдог.
  2. Талархал илэрхийлэх нь сайхан амьдрал руу чиглүүлэх дөт зам юм. Талархал илэрхийлснээр хүн эерэг болдог. Хүн эерэг байх үедээ боломжийг олж хардаг болохоор талархал илэрхийлснээр хүссэн амьдралаараа амьдрах бүх л боломжийг олж харж түүнийхээ дагуу арга хэмжээ авснаар хүссэн амьдралаа хурдан бодит болгоно.
  3. Талархлаа илэрхийлэх нь эрүүл мэндэд тустай. 20-хон секунд талархах бодол бодсоноор стрэсс гормон “Cortisol буюу гортизол”-ыг багасгадаг. Сэтгэл санааг тайвшруулж, гүн амьсгаа авахуулж, цусны эргэлтийг сайжруулж, биен дэх хүчил төрөгчийг ихэсгэх сайн талтай гэж судалгаагаар гарсан байдаг.
  4. Талархал илэрхийлснээр сайн сайхан бүхнийг татах болно. Бид юу их бодно түүнийгээ л өөртөө татна. Олон дахин бодсон бодол бодит болдог болохоор юунд их талархана түүнийгээ л бид дахин дахин өөртөө татах болно.
  5. Талархал илэрхийлснээр хангалуун амьдралаар амьдрана. Хүн ер нь байгаагаа анзаарч түүндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй. Харин талархал илэрхийлснээр байгаа бүхнийгээ мэдэрч түүндээ сэтгэл хангалуун байж чаддаг. Өвчин зовлонгүй эрүүл байгаадаа талархана. Өмсөх хувцасгүй биш хувцастай, идэх хоолгүй биш хоолтой, хайрлах хүнгүй биш хайрлах хүнтэй гэдгээ мэдэрч түүндээ талархаж, сэтгэл санаа тайвширч сайхан болно.
  6. Талархал илэрхийлэх нь аз жаргалыг 25%-иар ихэсгэдэг. Талархал илэрхийлснээр хүн эерэг, өөдрөг, бусдад тусламтгай, өөрийгөө хайрладаг, эрч хүчтэй, зорилго руугаа тэмүүлсэн, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байдаг.
  7. Талархал илэрхийлснээр уур уцаар, айдсыг дарна. Хүн нэг бол эерэг нэг бол сөрөг байдаг. Аль аль нь цугтаа байх боломжгүй. Уур хүрч айдас төрвөл тэр дороо гүн амьсгаа аваад талархлаа илэрхийлэх нь зүйтэй.

Чи талархлаа илэрхийлэх 7 шалтгаан -ыг мэдэж авлаа. 7-уулаа хүчтэй шалтгаан байгаа биз.  Тийм болохоор өглөөгөө талархлаар эхлүүлж, өдрөө талархлаар төгсгөх сайхан дадлыг өөртөө суулгаарай. Ингэж суулгахын тулд цаг гаргаж байгаад юу юунд талархаж байгаагаа бичээд, өглөө босонгуутаа юу хийдэг тэр хийдэг юмныхаа хажууд нүдэнд харагдах газар наагаарай. Ингэж нааснаар өөртөө сануулах болно. Мөн ялгаагүй өдрийн төгсгөлд орондоо ороод, унтахаасаа өмнө нүдээ аниад өдөр болсон бүх зүйлүүддээ талархаад өдрөө төгсгөөрэй.

Өдрийн явцад сэтгэл санаагаа хурдан засч, эерэг өөдрөг болохыг хүсвэл талархлаа илэрхийлэх цаг гаргаарай. Нээх их цаг гаргах шаардлагагүй. Доод тал нь 20-30 секунд байхад л хангалттай.

Амжилтын Тарни
Би талархлаа илэрхийэх цаг гаргаж байгаадаа талархаж байна!

Эх сурвалж: Ukatumur.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59574
2 эможи

keyboard_arrow_up