COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Намрын улиралд хоолондоо хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнс

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

Улирал бүр өөр уур амьсгалтай. Өргөн хэрэглээний хүнсээ цаг улиралдаа тохируулан сонгож хэрэглэх нь эрүүл амьдрах зайлшгүй нөхцөл болно. Намрын сэрүүн орсон энэ цаг мөчид багачууд нь цэцэрлэг сургуульдаа, томчууд нь ажил албандаа шамдан завгүй өдрүүд үргэлжилдэг. Цаг үетэйгээ холбоотойгоор бидний дархлаа тодорхой хэмжээгээр сулрахаас гадна тохиромжтой хүнсээ сонгож хэрэглэхгүй бол ханиад томуунаас эхлээд өвчин тусах нь элэг. Ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд нэн анхаарах нь чухал. Тэгвэл намрын улиралд хоолондоо хэрэглэхэд хамгийн тохиромжтой хүнсийг нэрлэе.Уух зүйлийн хувьд өлөн элгэн дээрээ тасалгааны температурт байгаа буцалсан ус уух бөгөөд өдөртөө хар цай хэрэглэх нь илүү тохиромжтой.Жимс гогооны төрлөөс вандуй, байцаа, өргөст хэмх, төмс, лууван, улаан лооль, тарвасыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэвэл тохиромжтой бөгөөд бүх төрлийн шинэ ургацын ногоо нь таны биеийн аминдэмийг нөхнө. Намрын улиралд хүний бие махбодид өөрийгөө цэвэрлэх процесс явагддаг. Тиймээс та бага насны хүүхэддээ шинэ ургацын ногоогоор ногооны зутан хийж өгөөрэй.

Arslan.mn

Харин сүү, цагаан идээний хувьд үнээ болон ямааны сүү, шинэхэн тос, айраг, тараг хэрэглэвэл маш тохиромжтой. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хөөрүүлсэн сармистай бүлээн сүү хүүхэддээ өгвөл ханиад томуунаас сэргийлж, дархлааг нь дэмжих сайн талтайГурил будааны төрлөөс буудайн гурил, цагаан будаа, шар болон ногоон буурцаг хэрэглэвэл илүү тохиромжтой.Махны хувьд ямааны мах, гахайн мах, үхрийн мах болон гөрөөсний мах хэрэглэвэл сайн.Мөн хүйтэн өдрүүдэд дулаан хувцаслаж, даарахгүй, жиндэхгүй байх хэрэгтэйг сануулж байна. Эрүүл монгол хүн та биеэ бодоорой. 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595127
0 эможи

keyboard_arrow_up