COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ханиад хүрэхгүй байхын тулд та яах ёстой вэ

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

Ханиад тусахаас сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахын тулд дараах энгийн зөвлөгөөг амьдралын дадал, хэвшил болгож хэвшүүлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

1. Гэр, сууц, анги танхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, 18-22 градус дулаан байлгах. Мөн нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.

2. Даарахгүй байх, цаг агаар, ажил, амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах,

3. Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессийг зохицуулах,

4. Халуун цай, ундаа ахиухан уух, эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх.

5. Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.

6. Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоорой хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, алчуур, сальпетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй байх.

7. Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах.

8. Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо нэмүү хэрэглэх.

9. Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх

10. Тамхи, архи, мансууруулах, төрлийн бодис хэрэглэхгүй байх.

11. Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг илэрвэл дариу эрүүл мэндийн төв (өрх, сумын эмнэлэг)-д мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.

12. Ханиад томуугаар өвдсөн бол ажил, сургууль, цэцэрлэг болон гадуур явахгүй, хэвтрийн дэглэм сахих, эмнэлэгийн тусламж авах.

Эх сурвалж: www.undesten.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595116
0 эможи

keyboard_arrow_up