МЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох  “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас МЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдэд ухаалаг утас өгч болох “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” нас

2022 оны 2 сарын 13

Arslan.mn

Хүүхдүүдийнхээ техник технологи, ухаалаг төхөөрөмжүүдийн хэрэглээнд зохистой хязгаарлалтыг тогтоож, мөрдүүлэх нь орчин үеийн эцэг эхчүүдэд тулгарч буй маш том асуудлуудын нэг болоод байна. Хамгийн гол нь, хүүхдэд хэзээ ухаалаг төхөөрөмж өгч болох вэ?

ХҮҮХДЭД УХААЛАГ УТАС ӨГЧ БОЛОХ “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” НАС

Флюрри хэмээх шинжилгээний фирмийн тодорхойлсноор Америкт гар утас хэрэглэгчид өдөрт 5 цагийг утастайгаа харьцан өнгөрүүлж байна. Өөр нэг судалгаагаар, утсан дээрх аппликэйшнүүдийг хэрэглэж өнгөрөөдөг хугацаа жил бүр 69 хувиар өсч байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас авч үзэхэд хүүхдүүд дунджаар 10.3 настайдаа анхны ухаалаг утастай болж байна. Түүнчлэн хүүхдүүдийн 50 хувь нь 12 насандаа голдуу фэйсбүүк, инстаграм гэх мэт сошиал платформуудад хаягтай болж байгаа аж.

ХҮҮХДЭД УХААЛАГ УТАС ӨГЧ БОЛОХ “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” НАС Харин технологийн магнат Билл Гейтсийн гэр бүлд байдал өөр. Английн The Mirror сонинд өгсөн саяхны ярилцлагандаа Билл Гейтс хүүхдүүдийнхээ хэнд нь ч 14 нас хүртлээ буюу ахлах ангид ортлоо өөрийн гэсэн утастай болохыг зөвшөөрөөгүй аж.

Гэр бүлд зориулсан бүтээгдэхүүн болон түүний агуулгыг хянадаг Common Sense Media хэмээх ашгийн төлөө бус байгууллагын гүйцэтгэх захирал Жеймс Стэйерийн хийсэн үнэлгээтэй Билл Гейтс санал нэг байгаа аж. Стэйерийн үзэж байгаагаар хүүхдүүд утастай болохоос өмнө ахлах сургуульд орсон байх ёстой буюу нүүр нүүрээ тулсан харилцааны үнэ цэнийг ойлгож, утасны хэрэглээнд хязгаарлалт тавьж чадна гэдгээ батлан харуулсан байх ёстой ажээ.

ХҮҮХДЭД УХААЛАГ УТАС ӨГЧ БОЛОХ “ХАМГИЙН АЮУЛГҮЙ” НАС

Эцэг эхчүүдэд хандан Стэйер “Ямар ч 2 хүүхэд хоорондоо адилгүй, тиймээс ямар нэг шидэт тоо байхгүй. Хүүхдийн насыг түүний хариуцлага болон төлөвшилтийн түвшинтай адилтган үзэж болохгүйн дээр аливаа зүйлийг хэрэглэх үгүйг шийдэх гол шалгуурт тооцож болохгүй юм” гэжээ.

Хэрэв та хүүхдийнхээ төлөвшилтийн түвшинг хэрхэн тодорхойлохыг мэдмээр байгаа бол PBS Parents эцэг эхүүдэд зориулж хүүхэддээ гар утас өгөхөөс өмнө заавал асуух доорх асуултуудыг боловсруулжээ.

  1. Таны хүүхэд аюулгүй байдлын шалтгаанаар холбоо барих хэрэгсэлтэй байх хэрэгтэй юу? Эсвэл нийгмийн харилцаанд ороход нь зориулж утас өгөх хэрэгтэй юу?
  2. Таны хүүхэд ярьсан минут болох татаж авсан аппликэйшнд тогтоосон хязгаарлалтын утга санааг ойлгох уу?
  3. Таны хүүхдийг хичээлийн дундуур мэссеж бичихгүй байх, утсаар ярьж бусдад төвөг учруулахгүй байх, мэссеж, зураг болон видеог хариуцлагатайгаар хэрэглэх чадвартай (бусдыг ичээхгүй, доромжлохгүй байх, ёс бус контент үзэхгүй байх гэх мэт) гэдэгт нь итгэж болох уу?

Гейтсийн гэр бүлийнхэн утастай болох тогтсон настайн дээр түүнийгээ хэрэглэх хугацааны хязгаартай байдаг гэдгийг дурдах нь зүйтэй. Гар утас болон төхөөрөмжийг хоолны ширээний ард хэрэглэх хориотой. Энэ нь зөвхөн хүүхдүүдэд бус эцэг эхт ч гэсэн хамаатай. Хүүхдийн нас бага байх тусмаа утас хэрэглэх хугацаа нь богино байдаг. “Бид тодорхой цагаас хойш утас хэрэглэхийг бүрмөсөн хориглодог. Ингэснээр хүүхдүүд тогтсон болон зохистой цагт унтах боломжтой болно” гэж Гэйтс ярьжээ.

Бас нэг гэхдээ үл гайхам “хууль” байдаг нь Гейтсийн гэр бүлд бүх төрлийн Apple-ийн бүтээгдэхүүн байх ёсгүй гэнэ.

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
1
595082
19 эможи

Зочин
2019-12-14 03:51
Зочин
2019-09-27 11:43
Зочин
2019-09-27 10:13
keyboard_arrow_up