COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бидний хоол хийхдээ гаргадаг болчимгүй алдаанууд

2018 оны 9 сарын 19

Бид өдөр тутам хоол бэлтгэхдээ дадаж, сурснаараа хийцгээдэг. Гэхдээ сурсан зан гэдэг гал тогоонд бас тийм ч хэрэгтэй зүйл биш. Энэ дадлаа та орхиж чадахгүй бол хаймар шиг хатуу мах, дутуу болсон ногоо, нялцайсан шпагетти гоймон зэргээс салж чадахгүй л болов уу. Бид танд амттай, ашиг тустай хоол бэлтгэхийн тулд дахиад давтахгүй байх ёстой алдаануудыг чинь тухай бэлтгэн хүргэж байна.

Бидний хоол хийхдээ гаргадаг болчимгүй алдаанууд

1 Загас, тахианы махыг чанах уу, шарах уу

Сонгинотой шарсан мах амттай ч харамсалтай нь амттайгаасаа илүүтэй эрүүл мэндэд хортой. Тослог хүнсийг  түргэн буцалгагч, гриль, ил гал дээр өндөр температурт, ялангуяа саахартай сонгино, цуутай хамт болгох нь уураг, саахарын хооронд харилцан урвалыг улам нэмэгдүүлнэ.

Энэ нь аажимдаа чихрийн шижин, зүрх судасны өвчин, эрт хөгшрөлт, бүр ой санамж муутгахад хүргэнэ. Мөн шувуу, загасны ер ямар ч махыг шарах үед гетероциклийн амин хүчлүүд нэгддэг байна.

Үүнээс үүдэн судлаачид:

  • Махыг аль болох чанах, жигнэх зэрэг аюулгүй аргаар болгох
  • Лоуренсийн нэрэмжит Ливеморскийн лабораторт туршсан үр дүнгээс үзэхэд махыг  шарах шүүгээд болгоход гетероциклийн амин хүчил нь 95 хувь буурдаг байна.
  • Түлэгдсэн хэсгийг тайрч авах ёстой.
  • Махнаас өөхийг нь, шувууны махнаас хальсыг нь авах ёстой.
  • Махыг ногоо, цай зэрэг антиоксидант бүхий зүйлтэй хамт идээрэй.
  • Судалгаагаар, шарсан махны хортой чанарыг мэргэн, ганга, сармис, алим, хан боргоцой, түүнчлэн цай, улаан лооль л  зөөлрүүлдэг гэнэ.

Загас, тахианы махыг чанах уу, шарах уу

2 Салат, ногоог хутгаар хэрчих үү, гараар урах уу?

Шанцай, салат хийх ногоог хутгаар хэрчих хэрэггүй. Хоол судлаачид энэ талаар ингэж зөвлөж байна.

  • Хутгаар хэрчих үед өнөө л хүний биед хортой антиоксидант болон полифеголууд нь ихэсдэг. Гараар урахад, навчнуудын эсүүд нэрвэгдэж, С витамин, калий алдах нь багасна.
  • Харлах, хүчиллэг болох явцыг удаашруулна. Хэрчихдээ металл биш хурц иртэй хуванцар, шаазан хутга ашиглаж бас болно. Хутгаар хэрчих үед ногооны амт өөрчлөгдөж, гашуувтар болох нь бий.

Салат, ногоог хутгаар хэрчих үү, гараар урах уу?

3 Далайн бүтээгдхүүнийг удаан чанадаг уу?

Хавч, наймаалж тань амтгүй, бас тэгээд хаймар шиг хатуу болоод байна уу. Үнэндээ энэ нь бэлтгэх, чанах явцын алдаанаас болж байгаа юм. Далайн бүтээгдхүүнийг чанаж бэлтгэхэд гол анхаарах зүйл бол сайн давслаад, хэт удаан чанахгүй байх явдал. Тэгэхээр наймаалжийг маш бага хугацаанд, гэсгээсэн махыг бол бүр 20-30 секунд л, хөлдүү бол арай удаан буцалга гэж туршлагатай ахлах тогоочид зөвлөдөг юм. Хаймар  шиг хатуу наймаалжийг бол 15-20 минут буцалгаад дараа нь тэр чигт нь хагас цаг амраана.

Хавчийг бол том жижгээс нь шалтгаалаад буцалгах хэрэгтэй. Ягаан өнгөтэй наймаалжийг 2-3 минут буцалгах бол саарлыг нь 3-4, хаан хавчийг 7 минут хүртэл буцалгана.

Далайн бүтээгдхүүнийг удаан чанадаг уу?

4 Царцаамагт жимс сонгох нь

Амттай царцаамаг хийхээр шийдсэн бол муудахаар бүтээгдхүүн бүү сонго, түүхий жимс ер нь хэрэггүй. Боловсруулаагүй хан боргоцой, киви хэрэггүй. Ийм жимснүүд "протеоляйн" фермент агуулдаг болохоор амин хүчлийн уургийг задалдаг. 

Ургамлын царцах бүрэлдхүүн нь амар бол харин нухашт ийм хязгаар хамаагүй учраас  нэг их төвдөлгүй ашиглаж болно.

Царцаамагт жимс сонгох нь

5 Шпагетти гоймонг бага усанд чанаад зайлдаг

Шпагетти гоймонг чанах нь ердийн гоймон чанахаас эрс ялгаатай. Ахлах тогоочид шпагеттиг ихээхэн усанд чанах явцдаа давсал гэж зөвлөж байна. Тэгэхдээ усандаа оливын тос хийж хэрэггүй, дараа нь зайлах ч хэрэггүй гэж байна. Бидний гол алдаа бол хүйтэн усанд зайлдаг нь соус шингээх цардуулыг нь угаачихдагт л байгаа юм.

Шпагетти гоймонг бага усанд чанаад зайлдаг

6 Ногооны салатанд тос хийхээс бүү ай

Хэрвээ та ногооны салатад халбага тос хийх нь эрүүл мэндэд хортой гэж бодож байгаа бол үүнийгээ эргэн харах хэрэгтэй болох нь. АНУ-ын Пёрдьегийн их сургуулийн эрдэмтэд судалж үзэхэд тосгүй ногоо нь илчлэг байдлаа алдахаас гадна ашиггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Улаан лооль дахь өнгө ялгаруулах пигмент болох дикопин, ногоон дахь хараа сайжруулахад тустай  лютеин, лууван, чинжүүний  каротин зэрэг нь зөвхөн тосны тусламжтайгаар л идэвхиждэг  байна.

Ногооны салатанд тос хийхээс бүү ай

7 Махыг зөөлрүүлэхийн тулд цуу ашигладаг

Хатуу махыг зөөлрүүлэхийн тулд цуу ашигладаг гэсэн түгээмэл ойлголт байдаг. Улмаар онцгой  амт чанартай болно гэдэг. Гэхдээ хүчиллэг зүйл болох цуу, тараг, алимны болон анарын шүүс нь махны зөвхөн гадаргууд нөлөөлөөд, дотор хэсэгт нь нөлөөлж, зөөлрүүлж чаддаггүй.

Харин ч шорлогонд цуу хийх нь махны ширхгийг цуулж, түүнийг хатууруулдаг гэмтэй.  Бие организм дахь биохимийн үйл явцад нөлөө бүхий  энзим агуулсан цуу, амтлагч, жишээ нь киви нь харин махыг будаанд бүрэхэд л хэрэгтэй.

Махыг зөөлрүүлэхийн тулд цуу ашигладаг

8 Маалингын үрийг бүтнээр нь хэрэглэх

Маалингын үрийг хүнсэнд хэрэглэх нь ашигтай эсэх талаар хэн ч маргахгүй биз ээ. Үүнд тосны хүчил омега-3, антиоксидантын эслэг их хэмжээгээр агуулагдсан байдаг. Салат юм уу, шүүс бэлтгэхэд ашиглах юм бол хальс нь ходоодонд ч, шулуун гэдсэнд ч бүрэн боловсордоггүй гэдгийг мартаж болохгүй.

Тийм болохоор хоол судлаачид маалингын үрийг нунтаглаж хэрэглэх, үгүй ядахнаа маш сайн зажилж идэхийг зөвлөж байна.

Маалингын үрийг бүтнээр нь хэрэглэх

9 Самар, бүхэл үрийг урьдчилан дэвтээх үү?

Самар бол В бүлгийн амин дэм, төмөр  элбэгтэй хамгийн ашигтай хүнс. Бүхэл үр нь нүүрс төрөгч, микроэлементийн маш сайн эх сурвалж юм. Гэхдээ үүнээс гадна хальсанд хүний биед ашигтай эрдэс ус, амин дэмийг бууруулах ферментүүд агуулагдсан байдаг. Энэ муу үр дагаврыг  бууруулахын тулд хуурай самар, бүхэл үрийг  урьдчилан угааж дэвтээх шаардлагатай.

Самар, бүхэл үрийг урьдчилан дэвтээх үү?

10 Түүхий хулуу идэх хэрэгтэй гэдэг биш үү?

Хулуу түүний төрлийн ногоог түүхийгээр нь идэх ашигтай гэцгээдэг. Эрүүл хооллох үүднээс ингэж идэх нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэхгүй, эрүүл хүний хоол боловсруулахад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Харин ч эдгээр ногооны амин дэмүүд түүхий байдалд нь илүү сайн хадгалагддаг.

Түүхий хулуу идэх хэрэгтэй гэдэг биш үү?

11 Сармисыг том томоор хэрчих нь зөв үү?

Хоолонд хийх сармис аль болох жижиг байх тусмаа амт үнэр сайтай байна гэдгийг мартаж болохгүй. Маш жижиг жижгээр хэрчих юм уу, сармис нунтаглагч хэрэглэх хэрэгтэй гэсэн үг. Сармисыг ингэж хэрэглэх нь илүү ашигтай гэдгийг ХХ зууны 80-аад оноос эрдэмтэд мэдсэн юм. Ийм үед сармисан дахь аллицин нь агаартай исэлдэж хамгийн чухал дитин ялгаруулна.

Энэ ногоо нь ходоодны хавдар, зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг. Тэгэхээр сармисыг хүнсэнд хэрэглэхийн өмнө сайтар буталж жижиглэх нь хамгийн ашигтай гэж зөвлөх байна.

Сармисыг том томоор хэрчих нь зөв үү?

12 Зөгийн балыг элсэн чихэрийн оронд хэрэглэх үү

Зөгийн бал хэрэглэж элсэн чихэрнээс татгалзах хэрэгтэй юу? Хоол судлаачдын үзэж байгаагар бол элсэн чихэр, зөгийн бал хоорондоо ямар ч ялгаа байхгүй гэнэ. Зөгийн бал нь өөрөө сахар, жимсний нэгдэл. Кальци, кали зэрэг бусад  бичил элемент нь 100 грамм баланд маш бага, өдрийн хэрглээнийхээс 100 дахин бага байдаг. Зөгийн балны ганц давуу тал нь жимсний найрлага их байдгаас их сахартай, тийм болохоор аль болох бага хэрэглэх нь зүйтэй.

Зөгийн балыг элсэн чихэрийн оронд хэрэглэх үү

Бонус 1: Хүүхдийн хоолонд амтлагч аль болох бүү хий

Эхлээд бид хүүхдийг ямар ч амтлагч хольцгүй цэвэр хоолоор тэжээдэг. Аажимдаа шинэ шинэ бүтээгдхүүн хэрэглэж эхэлдэг билээ. Хүүхдүүд аль болох бага амтлагчтай хоол иднэ, төдий хэмжээгээр шинэ бүтээгдхүүнийг сайн хүлээн авч иддэг болно гэдгийг Японы эрдэмтэд нотолсон байна.

Ер нь л хүүхдийн хоолонд чинжүү, чили, карри зэргийг бүү хэрэглэ. Харин 1-2 нас хүрээд ирэхээр нь амтат чинжүү, укроп, петрушок зэрэг амтлагч ургамлууд, сармис зэргийг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэж болно.

Бонус 1: Хүүхдийн хоолонд  амтлагч аль болох бүү хий

Бонус 2: Халуун хоолыг хөргөгчид хийж болох уу?

Халуун хоолыг хөргөгчинд хийж болохгүй гэж та үнэхээр итгэдэг үү, тэгвэл эрдэмтэд огт өөр бодолтой байна. Хоол бэлтгэсний дараа тасалгааны температурт 1-2 цаг байлгахад тэнд бактери үржиж эхэлдэг. Тасалгаанд хэдий чинээ дулаан байна төдий чинээ хоолонд бактери хурдан үржинэ. Ийм болохоор үүнээс сэргийлж хоолоо шинээр нь байлгахын тулд хөргөгчид хийх нь ашигтай. 

Бонус 2: Халуун хоолыг хөргөгчид хийж болох уу?

Бонус 3: Өглөө кофе уух зөв үү?

Өглөө эрт кофе уухгүй байхыг хоол судлаачид зөвлөж байна. Бидний  бие организм 24 цагийн эргэлтэд даавраар  тэжээгдэж, өөдрөг байж, бухимдлыг зохицуулагч кортизол дааврыг тэтгэж байдаг. Үүний түвшин өглөөний 8-9, үд дунд, өдрийн 17:30-18:30 цагуудад ихэнх хүнд дээд түвшиндээ хүрсэн байдаг байна. Кортизол ийм өндөр байх үед кофе уух нь эцсийн үр дүнг нь бууруулж, харин ч түүнд дасган тэсвэртэй болгоно. Ингэхээр кофе удаан хугацаагаар хэрэглэхэд өнөөх кортизол их хэмжээгээр боловсорч бухимдах нь ихэсдэг байна.

Бонус 3: Өглөө кофе уух  зөв үү?

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595032
0 эможи

keyboard_arrow_up