COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ажил мэргэжил, санхүүг тань дээшлүүлэхэд туслах 30 СЕКУНДИЙН 7 ЗУРШИЛ

2018 оны 9 сарын 19

Ердөө 30 секундийн дотор та ажил мэргэжил болон санхүүгээ сайжруулж чадна гэж хэлбэл та яах вэ? Дараах 30 секундийн зуршлуудыг хэрэгжүүлж эхэлснээр хагас минутын дотор та их зүйлийг хийж чадна.

АЖИЛ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ 30 СЕКУНДИЙН 4 ЗУРШИЛ

ЗУРШИЛ 1: ЧУХАЛ ГУРАВТАА ТӨВЛӨР 

Өглөөний аяга кофены дараа та тухайн өдрийн  хамгийн чухал 3 ажлыг тодорхойл.

АЖИЛ МЭРГЭЖИЛ, САНХҮҮГ ТАНЬ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ТУСЛАХ 30 СЕКУНДИЙН ЭНГИЙН 7 ЗУРШИЛ

"Чухал ач холбогдолтой гэж үзсэн ажлуудаа эрэмбэлсний дараа “үстэй толгойноос их ажил байна” гэж хүмүүст хэлснээсээ хамаагүй цөөхөн ажилтайгаа анзаарах болно" хэмээн "Гайхалтай хоёр цаг: Хамгийн үр бүтээлтэй цагаа ашиглан хамгийн чухал ажлуудаа хийх шинжлэх ухаанд суурилсан стратеги" номын зохиолч, доктор Жош Дэвис, хэлжээ (Two Awesome Hours: Science-Based Strategies to Harness Your Best Time and Get Your Most Important Work Done). Өдөр бүр хамгийн тохиромжтой хоёр цагийг өөрийн гурван ажлыг гүйцэтгэхэд зарцуулахыг анхаараарай.

ЗУРШИЛ 2: УУЛЗАЛТАА ДҮГНЭ

Уулзалт, хурлаас гарангуутаа хамгийн чухал хэсгүүдийг онцолж авахад 30 секундийг зарцуул.

АЖИЛ МЭРГЭЖИЛ, САНХҮҮГ ТАНЬ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ТУСЛАХ 30 СЕКУНДИЙН ЭНГИЙН 7 ЗУРШИЛ

Хурал, уулзалтаар голдуу чухал зүйлийн тухай ярьдаг. Хэдий тэмдэглэл хөтөлсөн ч гэлээ хэдхэн хормыг мартаж үл болох, хамгийн чухал зүйлсийг дахин сийрүүлэн бичихэд зарцуулаарай. Энэ нь таны дараагийн хийх алхмуудыг тодорхойлоход тусална. Энэ нь үйлдэл үгнээс хүчтэй гэдгийг батлах нэг жишээ юм. PLOS One (Public Library of Science) сэтгүүлд хэвлэгдсэн 2014 оны судалгаагаар, бид сонссон мэдээллээ эргэж санах нь харж мэдээлэл авснаас илүү сул байдаг. Тиймээс чухал зүйлсийг бичиж тэмдэглэх нь мэдэж байвал зохих мэдээллийг соргог байлгахад тусалдаг байна.

ЗУРШИЛ 3: ӨӨРИЙН ЦАГТАА ҮНЭ ТОГТОО

 “Цаг бол алт” гэсэн үгийг та бишгүй л сонссон байх. Харин таны цаг хугацаа хичнээн үнэ цэнэтэй болохыг мөн энэ цаг хугацааг дэмий зарцуулснаар хичнээн их зүйл алдаж байгаагаа та бүрэн ойлгоогүй байж болно.

ЗУРШИЛ 3: ӨӨРИЙН ЦАГТАА ҮНЭ ТОГТОО

Сарын орлогоо ажлын 22 хоногт хуваа. Гарсан тоог нь ажлын 8 цагт хувааснаар таны 1 цагийн үнэ тодорхой болно. Жишээ нь та цагт 50.000₮ олдог. Өдөрт сошиал медиад 3 цаг зарцуулсан бол өдрийн 150.000₮, ажлын 5 хоногт 750,000₮ үргүй зарцуулж гэсэн үг. Цагийнхаа үнэ цэнийг мэдсэнээр та цагаа хэмнэхийг эрмэлзэнэ. Илүү ухаалаг сонголтуудыг хийнэ. Жишээ нь, өөрөө угааснаас угаалгын газарт юмаа өгөх, гэр цэвэрлэгч хөлслөх, эсвэл нүүлгэлтийн компани хөлслөх нь санхүүгийн хувьд илүү ашигтай байж болох юм. Ер нь цаг хугацааны үнэ цэнийг мэдсэнээр та зөв шийдвэрийг илүү хурдан гаргах болно. Бас нэмэлт орлого олохоор болбол өөрийгөө хэдээр үнэлэхээ мэдээд авна.

ЗУРШИЛ 4: ӨХӨӨРДӨМ АМЬТДЫН ЗУРАГ ХАРЖ НАРИЙН ЗҮЙЛ ДЭЭР ӨӨРИЙН АНХААРЛАА САЙЖРУУЛ

ЗУРШИЛ 4: ӨХӨӨРДӨМ АМЬТДЫН ЗУРАГ ХАРЖ НАРИЙН ЗҮЙЛ ДЭЭР ӨӨРИЙН АНХААРЛАА САЙЖРУУЛ

Японы судлаачдын баталж байгаагаар, өхөөрдөм амьтдын зургийг харах нь анхаарал шаарддаг ажлын гүйцэтгэлийг сайжруулахад тусалдаг аж. Японы Хирошимагийн Их Сургуулийн танин мэдэхүйн сэтгэл судлалын лабораторийн доктор судлаач Хироши Ниттоногийн тайлбарласнаар өхөөрдөм хөөрхөн амьтдыг бодитоор болон зургийг нь харах нь эерэг сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ, тэднийг ойртон, нарийн харах хүсэл төрүүлдэг аж. Түүний дараа ажил руугаа шилжихэд анхаарлаа төвлөрүүлэх чадвар өмнөхөөсөө нэмэгдсэн байдаг.

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595011
0 эможи

keyboard_arrow_up