COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Австралид алим, гадилаас зүү гарсныг шалгаж эхэлжээ

2018 оны 9 сарын 19

Arslan.mn

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаа нар алим, гадилаас зүү гарсан хэргийг шалгаж эхэлжээ.

Телевизийн “7 News Sydney” сувгийн мэдээлж буйгаар, Австралийн Сидней хотын оршин суугч эмэгтэй охиндоо алим халсилж өгөхөд зүү гарч ирсэн байна. Уг эмэгтэй яаралтай цагдаад ханджээ.

Сидней хотын захын нэгэн дэлгүүрийн гадилаас зүү гарсан гомдлыг Шинэ Өмнөд Уэльс мужийн хууль сахиулах байгууллагууд мөн шалгаж байгаа тухай хэвлэлүүдэд мэдээлсэн байна.  

Австралид доод тал нь долоон үйлдвэрлэгчийн гүзээлзгэнээс сүлбээр зүү, зүү гарч ирсэн тухай урьд нь мэдээлж байв. Жимсээ зүсч идэж байхыг эрх баригчид зөвлөсөн байна.

Одоогийн байдлаар жимснээс зүү гарсан 20 тохиолдол Австралийн зургаан мужид бүртгэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595007
0 эможи

keyboard_arrow_up