7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
09 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Гоо сайхны бүтээгдэхүүнд тань нуугдсан хор

админ
2018 оны 9 сарын 14

Холбоотой Зураг

Та яг одоо хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн дээрх найрлагыг хараарай. Шошго дээр бичигдсэн толгой эргэм эдгээр үгс уг бүтээгдэхүүн ямар ашиг тустай болох аль эсвэл ямар хор хөнөөлтэйг илтгэж байдаг. Итгэмээргүй сонсогдож болох ч, зарим хортой бодис агуулсан бүтээгдэхүүн хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг бол, зарим нь дааврын өөрчлөлтийг бий болгодог байна. Тэгвэл ямар найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй вэ?

Formaldehyde | Формальдегид

Хумсны будаг, бэхжүүлэгч болон зарим төрлийн шампуньд агуулагддаг формальдегид гэх бодис нь канцероген буюу хавдар үүсгэгч хүчин зүйлийг ихээр агуулдаг ба амьсгалын замын өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Европын орнуудад формальдегидийг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглахыг хуулиар хориглосон бол AНУ-д хумсны бүтээгдэхүүнд агуулагдсан тохиолдолд аюулгүй ч, үсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэхийг хоригложээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: хумсны будаг, хумсны бэхжүүлэгч, шампунь

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Formaldehyde; methylene glycol; formalin

Чимээгүй аюул: Гоо сайхны бүтээгдэхүүнд тань нуугдсан хор (фото 1)

Hydroquinone | Гидрохинон

Арьс цайруулах бүтээгдэхүүний орцод ашиглагддаг гидрохинон мөн л хорт хавдар үүсгэгч канцерогенийг агуулдаг. Гэхдээ европын улс орнуудад нэг хувиас багагүй хэмжээтэй байвал аюулгүйд тооцдог байна. Түүнчлэн жирэмсэн үед болон жирэмслэхээр төлөвлөсөн бол гидрохинонтой бүтээгдэхүүнээс эрс татгалзахыг арьсны эмч Дейл Браулт зөвлөлөө.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Hydroquinone

Triclosan | Триклозан

Шүдний оо, гар ариутгагч, нянгийн эсрэг саванд түлхүү ашиглагддаг триклозанийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд элэгний хорт хавдар, цаашлаад дааврын ялгаруулалтад нөлөөлснөөр таргалалт үүсдэг байна. Хэдий нянг устгах давуу талтай ч сөрөг тал нь ашиг тусаасаа илүү байгааг Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаанд баталжээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Шүдний оо, гар ариутгагч, бактерийн эсрэг саван

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Triclosan

Чимээгүй аюул: Гоо сайхны бүтээгдэхүүнд тань нуугдсан хор (фото 2)

Lead | Хар тугалга

Канад, Япон болон Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүнд хар тугалгыг хэрэглэхийг хуулиар хоригложээ. Хар тугалгад агуулагддаг нейротоксин гэх хорт бодис нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг төдийгүй их хэмжээгээр хүний биед орсон тохиолдол үхлийн аюулд хүргэх аюултай бодисын нэгээр нэрлэгддэг. АНУ-ын эрүүл мэндийн газраас хийсэн судалгаанд алдартай, борлуулалт өндөртэй 33 нэр төрлийн будган дээр судалгаа хийхэд тэдгээрийн 61 хувиас нь хар тугалга илэрчээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Уруулын будаг

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Lead

Paraben | Парабен

Бүтээгдэхүүний нaсжилтыг уртасгахад ашиглагддаг парабен нь aрьсанд түрхсэний дараа арьсны гүнд нэвчин орж арьсны хорт хавдар, хөхний хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн эрчүүд парабентай бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд эр бэлгийн эс ялгаруулалт мууддаг болох нь батлагджээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: нүүрний тос, сүүн шингэн, нүүрний крем

Бүтээгдэхүүн дээрх бичилт: isopropylparaben; isobutylparaben; phenylparaben; benzylparaben; pentylparaben; parahydroxybenzoic acid

Чимээгүй аюул: Гоо сайхны бүтээгдэхүүнд тань нуугдсан хор (фото 3)

Нэрсэн газрын тос | Parrafin wax

Газрын тос түүний хаягдлыг нэрж парафиныг гарган авдаг. Ийнхүү нефть буюу газрын тосны хаягдлаас гаргаж авсан парафиныг нүүрний тос болон сормуусны будаг хийхэд ашигладаг. Парафин агуулсан тос нь нүүрэнд тослог мэдрэмж төрүүлэх ч ямар ч чийг тэжээл өгдөггүй. Тосонд агуулагдах хортой бодис нь тунгалгийн булчирхайд хуримтдаглагдан эргээд арьсанд дээр тууралт үүсгэн батгашилт бий болгодог байна.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Нүүрний тос, сормуусны будаг

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Parrafin wax; Paraffinum Liquidum; Propylene Glycol; Paraffinum Perliquidum; Liquid Paraffin; Liquid Petrolatum; Paraffin Oil

Фталат | Phthalates

Бүтээгдэхүүний үнэрийг удаан хадгалах зорилгоор саван, сүрчиг, биеийн тос зэргийг хийхэд ашигладаг. Фталат нь дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нөхөн үржихүйд сөрөг үр дагавар үзүүлдэг байна.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Хөлс дарагч, үнэртэй ус

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Phthalates; DEP; DBP

Селениум сульфид |Selenium sulfide

Хүний биед төдийгүй байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг селениум сульфид хагны эсрэг үйлчилгээтэй шампуньд ихээхэн агуулагддаг. АНУ-ийн эрүүл мэндийн газраас нэг хувиас ихгүй хэмжээтэй байвал аюулгүй гэж үзэж байгаа ч, Япон болон Европын орнуудад селениум сульфидийн хэрэглээг хуулиар хоригложээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Хагны эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн дээрх бичилт: micronized selenium sulfide

Эх сурвалж: BURO247.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
594894
3 эможи

keyboard_arrow_up