COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Намар идэхэд тохиромжтой илчлэг сайтай амтат хоолнууд

2018 оны 9 сарын 14

Намрын улирал айлчлан ирсэн энэ цаг үед бид илчлэг сайтай хоол унд идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр элдэв төрлийн ханиад томуу тусах, биеийн дархлаа сулрах, бие организм чухал хэрэгтэй амин дэмээр дутагдах зэргээс сэргийлж чаддаг байна. Тэгвэл бид та бүхэндээ сэрүүний улиралд идэхэд тохиромжтой илчлэг сайтай, гайхалтай амттай хоолнууд хийх жоруудыг хүргэж байна.

Намар идэхэд тохиромжтой илчлэг сайтай амтат хоолнууд

1 Халуун ногоотой үхрийн мах

Орц:

  • 400 гр ялз чанасан үрхийн мах
  • 4 ширхэг сармисны хумс
  • 4 см хэртэй зүссэн цагаа гаа
  • 2 ширхэг сонгино
  • 2 ширхэг лууван
  • Оливийн тос
  • 250 гр будаа
  • 375 мл байгалийн жүүс
  • Карри
  • Цэвэр тараг (Баримжаагаар)
  • 1 ширхэг улаан чили (Баримжаагаар)

Жор: 

  1. Махаа жижиг хэмжээтэй хөшиглөж, сармис, цагаан гаа, сонгино, луувангаа хэрчинэ.
  2. Томоохон хэмжээний тогоонд тосоо хийж, халаах бөгөөд халмагц махаа сонгино, цагаан гаатай цуг хийж, 1-2 минут буцалгаарай.
  3. 200 мл ус хийж, 45-50 минут буцалгана.
  4. Будаагаа сайтар угааж, тогоонд хийх бөгөөд бага галаар 30 минут болгох хэрэгтэй. 
  5. 2 халбага тос болон сонгиноо хийж 10 минут буцалгана. Дараа нь каррины навч болон луувангаа хийж, шаргал өнгөтэй болтол нь 10 минут болгоно.
  6. Эцэст нь бага зэрэг тараг болон чилигээр нэмж амталж болох юм.

Халуун ногоотой үхрийн мах

2 Үхрийн махтай амтлаг хуушуур

Орц:

  • 450 гр мах
  • Оливын тос
  • 2 ширхэг сармисны хумс
  • 1 ширхэг сонгино
  • 1 ширхэг улаан чинжүү
  • 1 ширхэг улаан чили
  • 1 ширхэг гоньд
  • 20 гр хар тос
  • 1 халбага төмсний нухаш
  • 500 гр гурил
  • 2 халбага исгэгч
  • 150 гр цөцгийн тос

Жор: 

  1. Саванд гурилаа 2 халбага исгэгчийн хамт хийж, 1 халбага давс хийнэ. Дараа нь цөцгийн тосоо хийж, сайтар холих бөгөөд 1 цаг орчим байлгана.
  2. Хайруулын тавгандаа тосоо хийж, 1-2 минут хэртэй халаана. Дараа нь махаа хийнэ.
  3. Сонгино болон сармисаа арилгаж, улаан чинжүүтэйгээ цуг хийгээд, 10 минутын турш буцалгана.
  4. Дараа нь төмсний нухшаа хийж, араас нь 100 мл ус хийж буцалгана. Нэмж, бага зэрэг давсаар амтална.
  5. Гурилаа 14 см хэртэй огтолж, хуушуур хийхдээ бэлдэнэ. Гурилныхаа завсраар махнаасаа хийж өгөх бөгөөд өндгийг гурилныхаа зах ирмэгүүдэд түрхэж өгөөрэй. Тэгвэл илүү бэхжих болно.
  6. Эцэст нь зууханд хийж, тохиргоог нь 190 градус дээр тавьж, 25-30 минут хэртэй байлгаад гаргана.

Үхрийн махтай амтлаг хуушуур

3 Үхрийн махтай "стифадо"

Орц:

  • 1.5 кг ялз чанасан үхрийн мах
  • 24 ширхэг жижиг сонгино
  • 4 ширхэг улаан лооль
  • 4 халбага оливын тос
  • 1 халбага төмсний нухаш

Маринад бэлтгэх:

  • 3 ширхэг сармисны хумс
  • 2-3 ширхэг лаврын навч
  • 1 жижиг халбага бөөрөлзгөнө
  • 1-2 халбага шанцай
  • 1 халбага орегано
  • 125 мл улаан дарс
  • 4 халбага улаан виноны цуу

Жор: 

  1. Махаа томхон хэмжээний саванд хийхдээ дээрээс нь маринад хийх орцнуудыг давхар хийж өгнө. Нэмээд сармисны хумснуудаа хийж, ойролцоогоор 6 цаг хөлдөөнө.
  2. Жижиг сонгинуудаа хальслаад, улаан лоолио хэрчинэ.
  3. Тосоо бага галаар халааж, 5 минут хэртэй сонгиноо зөөлөртөл нь буцалгана.
  4. Хөлдөөсөн махаа гаргаж тавиад, 8-10 минут гэсэхийг нь хүлээнэ. Үүний дараа махаа хийгээрэй.
  5. Дээрээс нь төмсний нухаш болон ус хийж, махаа ялз болтол нь буцалгана.
  6. Тохируулан давс болон хар чинжүү хийж, 1-2 цаг хэртэй махаа болгох хэрэгтэй.

Үхрийн махтай

4 Амтат махан бөмбөг

Орц:

  • 2 ширхэг улаан сонгино
  • 1.2 кг үхрийн мах
  • 1 халбага гич
  • 1 халбага орегано
  • 1 ширхэг гоньд
  • 2 ширхэг талхны зах
  • 2 өндөг
  • Давс
  • Хар перц
  • 100 гр "чеддар" бяслаг
  • Чили соус

Жор: 

  1. Оливийн тосоо хийж, бага галаар тогоогоо халаана. 2 хальсалсан сонгиноо хийж, 10 гаруй минут буцалгах хэрэгтэй.
  2. Дараа нь махаа гич, орегано, гоньд, талхны зах, өндөг, давс, хар перцтэй сайтар хольж, бөөрөнхий хэлбэртэй болгох бөгөөд дотор нь чеддар бяслагаа хийнэ. Тогоондоо хийж, 25-30минут хэртэй буцалгана.
  3. Нэлээн буцлаад ирмэгц чили соусоо хийж, 20 орчим минут буцалгана.
  4. Ингээд амтат махан бөмбөг үгээр хэлэмгүй амтыг мэдрүүлэх бөгөөд 5 минут хэртэй байлгаад таваглахад тохиромжтой байна.

Амтат махан бөмбөг

5 Карригаар амталсан үхрийн махан "кофта"

Орц: 

  • 400 гр үхрийн мах
  • 3 ширхэг төмс
  • 1 ширхэг цагаан гаа
  • 2 ширхэг сонгино
  • 1 ширхэг улаан чили
  • 1 ширхэг үсүү
  • 1 халбага зөгийн бал
  • 2 халбага карри
  • 4 халбага цэвэр тараг
  • 1 лемон
  • Перц

Жор: 

  1. Махаа давс, перцээр амтална. Оливийн тос хийж, тогоогоо халаах бөгөөд дараа нь махаа хийнэ.
  2. 1 аяга будаанд, 2 аяга ус хийнэ. Төмс, цагаан гаа, сонгиноо хальсалж, чили, үсүү, зөгийн бал, карритайгаа хольж, тогоонд хийх хэрэгтэй.
  3. Сайтар буцалгасныхаа дараа амсаж үзээд, болсон байвал таваглаад л боллоо. Дээрээс нь бага зэрэг тараг хийвэл бүр илүү амттай болно.
  4. Тус хоолыг будаагаар хачирлан идэхэд тохиромжтой юм.

 

Карригаар амталсан үхрийн махан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594449
0 эможи

keyboard_arrow_up