COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ: Наранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай

2019 оны 8 сарын 17

Arslan.mn

Зуны амралтаар наранд борлож, түлэгдээгүй хүн ховор байгаа болов уу. Ядаж л углаашны ором, гарны ил гарсан хэсэг бага хэмжээгээр ч болов борлочихдог. Арьс хэт борлосон бол хурдан цайруулах хэд хэдэн арга бий. Тараг түрхэх, зуун настын шүүсээр арчих, өргөст хэмхээр маск тавих зэргээр янз бүрээр аргалж болно.
Харин наранд түлэгдсэн арьс харлаж, өнгөн хэсгийн нимгэн арьс нь хууларч, цаанаас нь цайвар өнгийн арьс толботон гарч ирдэг. Зарим тохиолдолд наранд түлэгдэж цайрсан арьс тэр чигээрээ сорвижин үлдэх нь бий.

Arslan.mn
Арьснаа наранд түлсэн бол халуун усанд үрж, цайруулах тос яаран түрхэх гэсний хэрэггүй.
Бүлээн цай, түүхий сүүгээр шавших хэрэгтэй. Гурил, гурилтай сүүгээр маск тавихад арьс хөрсжиж, цочирсон арьс тайвширч сэргэнэ. Түлэгдсэн хэсэгт вазелин, глицерин ерөөсөө түрхэж болохгүй.  Гарын доорх материал гэвэл өндөг байна. өндөгний шарыг түүхийгээр нь наранд түлэгдсэн хэсэгтээ зузаан түрх.
Түрхлэг хатуурч, царцсаны дараа хусч маажихгүйгээр бүлээн усаар зөөлөн илж угаагаад хурц үнэргүй, эсвэл хүүхдийн савангаар угаавал арьс өнгө орно.
Мөн цайруулах тос түрхэх гэж байгаа бол усан суурьтай, чийглэг дээд зэргээр өгөх өргөст хэмх, эмгэн хумс, алоэн найрлагатайг нь сонгоорой.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 2018.08.20-ны өдрийн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593995
2 эможи

Зочин
2019-08-17 12:22
гоё хэлжээ
keyboard_arrow_up