COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэрийн нөхцөлд цөсөө хэрхэн угаах вэ?

2018 оны 8 сарын 17

Arslan.mn

Хүний биед цөс нь ямар үүрэг гүйцэтгэх вэ. Бидний идсэн хоолны өөх тос нь ходоодноос 12 хуруу гэдсэнд орох тэр агшинд цөсний цорго нээгдэж өөх тосыг задлах үүрэгтэй байдаг. Цөс угаах нь дотоод эрхтний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг байна.

Цөсөө угааснаар цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ. Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохиолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм. Цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Юуны түрүүнд хэвлийгээ эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв чулуутай бол угааж болохгүй.

Цөсөө угаахдаа:
Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна).

Өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1.5л,/сүлжээ дэлгүүрүүдээр зардаг болсон байна лээ шүү/ эсвэл 2 уут магний сульфатыг 1 литр Кукод хийгээд бага зэрэг бүлээсгээд ууна.

Дараа нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэнэ.

Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай.

Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг. Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Цөсийг жилдээ 2-3 удаа угаавал зохино.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
593965
2 эможи

keyboard_arrow_up