COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сүрьеэгээр өвдсөн хүмүүст ямар хоол өгөх вэ?

2018 оны 8 сарын 17

Arslan.mn

Сүрьеэ амьсгалын замаар дамжин халдварладаг өвчин. Иймээс энэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ удаа бид сүрьеэ өвчнийг эмчлэхэд, мөн биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулахад ямар хоол хүнс хэрэглэж болох талаар зөвлөж байна.

Сүрьеэгээр өвдсөн үед тэжээллэг чанар, найрлагаараа бие махбодын шаардлагыг хангаж чадах хоолыг тодорхой дэглэмтэйгээр өгөх нь эмчилгээний чухал хэсэг байх ёстой гэдгийг ХӨСҮТ-ийн сүрьеэгийн эмч нар хэлж байна. Ялангуяа сүрьеэ өвчтэй хүмүүсийн хоолыг зөв тохируулж, төрөл бүрийн витамин эрдсийн бодисоор баялаг хүнсний зүйлийг зөвөөр сонгон авч хэрэглэх нь уг өвчнийг эмчлэхэд ямар ч хүчтэй эмээс дутуугүй нөлөө үзүүлдэг ажээ. Гэхдээ сүрьеэ өвчтэй хүмүүст өгч байгаа хоол нь сайн чанартай байх ёстой гэдгийг зөв ойлгох хэрэгтэй гэдгийг онцгойлон анхааруулж байна. “Сайн чанартай хоол гэдэг нь их хэмжээтэй, өөх тосоор нүүрс усаар баялаг бөгөөд бие махбодын хэрэгцээнээс илүү илч гардаг хоол сүрьеэ өвчний явцад ашигтай нөлөө үзүүлэхгүйгээр үл барам өвчтөний биеийн жинг нэмэгдүүлэн, зүрх судасны ажиллагааг идэвхжүүлж бодисын солилцоог хямруулан бие махбодод дутуу исэлтээс үүссэн бодис их хэмжээгээр хуримтлагдан сүрьеэгийн хордлогыг улам ч даамжруулах аюултай байдаг аж. Учир нь биеийн жин түр зуур нэмэгдүүлэх эмчилгээ ба хоол зохиж байна хэмээн андуу ойлгох явдал гардаг. Биеийн жин нэмэгдэж байгаа нь сүрьеэ өвчин эдгэрч байгаагийн шинж огтхон ч биш” гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн “Хоолны чанарыг зөвхөн их багын хэмжээ, илчлэг чанараар нь тодорхойлж болохгүй. Сүрьеэгийн үед уургийн задралт хүчтэй явагддаг учраас хоол тэжээлийн найрлагад уураг хангалттай байх явдал чухал бөгөөд энэ нь азотын тэнцвэрийг хэвийн байдалд байлгаж биеийн эсэргүүцлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Орчин үед сүрьеэ өвчтэй хүмүүст нүүрс ус, өөх тосыг ердийн хэмжээнээс илүү өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Зарим хүмүүс сүрьеэгийн үед өөх тос ихтэй хоол ихээр хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Гэвч өөх тос их хэрэглэх нь сүрьеэг эмчлэхэд идэвхтэй нөлөөлдөг баталгаа одоо хүртэл гараагүй байна” гэв.

Сүрьеэгийн үед зарим эрдэс бодис, тухайлбал кали, хлор натри, А, С, Д витамин солилцоонд нилээд өөрчлөлт гарч хасах тэжээлийн найрлаганд илүү хэмжээтэйгээр оруулах шаардлага гардаг байна. Ялангуяа С витамин нь исэлдэх процессыг идэвхжүүлж биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулдагийн хувьд сүрьеэгийн явцад сайн нөлөө үзүүлдэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593940
0 эможи

keyboard_arrow_up