COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нэрс жимсийг идэх итгэмээргүй 12 шалтгаан

2018 оны 8 сарын 17

Arslan.mn

- Нэрс нь маргенцаар баялаг. Мөн амин дэм C, B, B2, каротин, хөвсийлгөх бодис, пектин, чихэр /5-6 хувь/, алимны, янтарын, сүүний хүчил агуулагддаг.
- Хоолойн үрэвсэлтэй хүн хар нэрсний өтгөн хандаар ам, хоолойгоо зайлна. Үүний тулд 100г хуурай үрийг 0.5л усанд буцалган 300мл болтол ширгээж хандалдаг. Хөргөж шүүгээд амаа зайлна.
- Хар нэрсийг идвэл нүдний хараа сайжирна. Учир иймд нүдний хараа муутай хүмүүс хэрэглэхэд зохимжтой.
- Мэнгэр өвчтэй бол уулын нэрсийг битүү саванд нэг аягыг элсэн чихэр, шар тостой хийгээд тогоотой усанд жигнэж, уураг мэт буцалгаад бүлээнээр нь ууна. Үүний дараа наранд толгойгоо  халаахгүй хэвтвэл эдгэнэ.
- Уушигны архаг өвчтэй хүн нэрс, чацаргана мэт жимсийг цагаан гүүний түүхий сүүнд хийж исгэн 15 хоног уухад бие нь мэдэгдэм хөнгөрдөг байна. Мөн жимсийг идэж идэж шүүсийг нь ууж болно.
- Нэрс ходоодны хүчил багадсан өнгөц үрэвсэл, ялангуяа гэдэс эвгүйцэж суулгах, элэгний үрэвсэл, үе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнүүдийн үед сайн эм болдог. Энэ зорилгоор 2 аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж, 4-5 цаг тавьж хандлан аяганы 1/4 –р өдөрт 4-5 удаа ууна. Мөн нэрсний чанамал, кисель бэлтгэн ууна.
- Гүйлгэх, гэдэс ходоодны өвчинд аньс, нэрсийг хэрэглэнэ. Аяга усанд 1-2 халбага жимс хийгээд идээшүүлэн өдөрт 50г хоолны өмнө ууна.
- Хар нэрс нь цусан суулга өвчнийг үүсгэгч бактерийг үхүүлэх үйлчилгээтэй. Мөн балнад , сахуугийн үүсгэгч, стафилококк зэрэг нянг үхүүлнэ. Энэ зорилгоор цайны дөрвөн халбага хар нэрсний хуурай үрийг нэг аяга буцалгаж хөргөсөн усанд хийж тасалгааны халуунд найман цаг байлгасны дараа бүтэн өдөрт багтаан залгилж ууна.
- Хар нэрсний шинэхэн жимсгэнийг удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатахаа больдог.
- Чихрийн шижин өвчний хөнгөн хэлбэрийн үед хар нэрсний ханд уувал сайн. Учир нь нэрсний навчинд неомиртиллин гэгч цусан дахь чихрийн нэлээд бууруулдаг бодис байдаг. Нэг цайны халбага жижиглэсэн навчийг аяга буцалсан усанд хийж 30 минут халуун пийшин дээр хандалж  шүүгээд аяганы 3/1-р өдөрт 3 удаа ууна.
- Түлэгдэх, цус алдах, шарх, элдэв үрэвсэл анагаах, хорт ургамал алколидын хордлогыг  тундасжуулахад монос, нэрс зэрэг аргаах, идээлэх бодис бүхий ургамал хэрэглэдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
593933
1 эможи

keyboard_arrow_up