COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: 0-6 сартай хүүхдэд гэрийн нөхцөлд хэрхэн массаж хийх вэ ?

2018 оны 8 сарын 16

Arslan.mn

Массаж бол өдөр тутамд байнга хийж байдаг энгийн нэг дасгал биш юм. Та хүүхдэдээ массаж хийж байхдаа хүүхдээ энхрийлэн хайрлаж, өөрийгөө болон хүүхдээ сайхан тайвшруулах нэгэн боломж юм. Өөрөөр хэлбэл массаж нь танд болон таны хүүхдэд тааламжтай байх хайр дүүрэн эмчилгээ гэж хэлж болно.

Түүнчлэн хүүхдэд массаж хийснээр :
• Хоол тэжээлийг нь сайн шингээж, өсөлт хөгжлийг нь түргэсгэнэ.
• Цусан хангамж, амьсгалын багтаамжийг хөгжүүлнэ, гэдсэнд дүүрсэн хийг тараана.
• Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
• Сайхан ааштай байлгаж, амархан тайвширдаг болно. Амар тайван унтахад нь нөлөөлнө.
• Гэр бүл, хүүхэд хоорондын харилцан бие биеэ танихад тус дэм болдог.
 Тиймээс та дөнгөж төрөөд эмнэлгээс гарч ирсэн цаг мөчөөс нь эхлээд л нярай хүүхдэд массаж хийх хэрэгтэй. Дөнгөж төрсөн нярай хүүхдэд өдөрт 10 минутын массаж хангалттай. Түүнээс том хүүхдэд 20 минут хийж болно. Аль болох хүүхдийг тайван, амгалан байх үед нь массаж хий. Хүүхэд 6-7 сар хүрээд мөлхөж эхлэхээрээ маш хөдөлгөөнтэй болдог, тиймээс түүнд хийх массажаа нэмэгдүүлбэл бие нь илүү сайн амрах болно.  Гэхдээ массаж хийхдээ доорхи зөвлөгөөг дагаж хийх мартуузай.

Массаж хийхэд анхаарах зүйлс:

Хүүхэд хөхөө хөхснөөс хойш 40 минутын дараа дараа хийх,
Өрөөнд сайн салхи оруулсан байх,
Өрөөний температур 22градус-с багагүй байх,
Таны гар дулаахан,угаасан, хүүхдйин хэрэглэдэг тосыг түрхсэн байх,
Массаж нь хүүхдэд эвгүй өвтгөхгүй байх,
Уйлж байгаа хүүхдэд массаж хийхгүй байх
 Унтах гэж байгаа хүүхдэд массаж хийхгүй байх

МАССАЖ ХИЙХ ДАРААЛАЛ :

9.Хөлийн хуруу болгоныг илнэ./1-2 удаа/ ,хөлний хуруунаас хойших дээд хэсгийг зөөлөн илнэ./6удаа/.Хөлийн гадна хэсэг болох гуяа доод хэсэг мөш зөөлөн илнэ./6удаа./Нөгөө хөл адилхан.
8.Хөлөнд массаж хийе.Нэг гараараа хүүхдийн хөлийг дээш өргөн бариж нөгөө гараараа хөлийн уланд дээрээс хөлний хуруу хүртэл зөөлөн илж мөн доошоо чиглэлтэй илнэ.Тал бүрдээ /4 удаа/
7.5сартайгаас хүүхэд сууж сурахдаа бэлддэг тул 2 гарын хуруунуудаар гэдсийг нь 2 талаас нь хурунуудаараа дээшээ хөдөлгөөнөөр зөөлөн илж суух гэж байгаад нь бэлдэж тусална./6удаа/
6.Ээж баруун гарынхаа алгыг хүүхдийн хүйсэн дээр дэлгэж байрлуулаад цагийн зүүн дагуу эргүүлнэ./6удаа/Мөн зөөлхөн хүйсний баруун зүүн талыг зөөлхөн үрнэ./3удаа/
download (2)-45.Дараа нь 2гарыг нь зэрэг дээш болгож хэвтэж байгаа дэвсгэртээ нааж буцаагаад гуяны хажууд буулгана./6удаа/
4.Баруун гараас нь эхлээд дээш болгоод хэвтэж байгаа дэсгэртээ нааж буулгаад дараа нь зүүн гарыг нь дээш нь болгоод буулгана.тал бүрдээ 6 удаа хийнэ.
3.Массажаа гимнастиктай хослуулья.2 гарыг нь зөөлөн бугуйнаас нь бариад дэлгээд цээжин хэсэг дээр нь авчирч хооронд нь зөрүүлнэ.Баруун гар нь дээд хэсэгт байсан бол дараа нь зүүн гар дээд хэсэгт гэсэн дараалалтайгаар хийнэ. /6- удаа/
2.Дараа нь хүүхдийн хуруунуудыг өөрийн хуруугаараа салаавчлан барьж мөн л бугуйнаас мөр хүртэл зөөлөн үрнэ. Хоёр гарыг тус бүр  6 удаа дээрхи зааврын дагуу массажилна.
1.Гарнаас нь эхэлнэ.Хүүхдийн хурууны завсараар хуруугаа хийн хүүхэд рэфлексээрээ барихаар нь гарыг нь зөөлөн атгана.Гарын сарвуугаас мөр хүртэл нь зөөлөн илнэ. Хоёр гарыг тус бүр  6 удаа дээрхи зааврын дагуу массажилна.хүүхдэд массаж хийх baby massage

10.Дараа нь эрхий долоовор хуруугаараа зөөлөн хөлний доороос дээш гуяа хүртэл үрэх маягтай хөдөлгөөн хийнэ./3удаа/
11.Хүүхдийн 2 хөлийг нугалан  дээш болгоод доош нь буулгахдаа хөлийг нь тэгшлэнэ.Баруун хөлнөөс эхэлсэн бол дараа нь зүүн хөл гэж ээлжлэнэ./тус тус 8удаа/
12. Дараагаар 2 хөлийг нь нугалаастай зэрэг дээш болгож доош тэнийлгэн буулгана.Энэ 2 дасгалыг аль болох зөөлөн хийж хүчлэх шаардлагагүй./6удаа/
13. 2хөлийг нь нугаалаатай чигээр нь байлгаж байгаад алцайлган дотогшоо эргүүлэн нийлүүлэх байдалдаа ирнэ./6удаа/
14.Хүүхдийн цээжний хэсэгт хуруунуудаа авчирч дээш явуулж 2 гарын хуруунууд зүүн баруун тал руу салж мөр рүү нь зөөлөн илнэ./ 6удаа/
хүүхдэд массаж хийх baby massage15. Яг дээрх дасгал хийсэн чиглэлээр хуруунуудын үзүүрээр зөөлөн массажлана./4удаа/
16.Нурууны ясыг чанга даралгүй дээд талын хийсэн дасгалын замаар гарын алгаараа зөөлөн дарж массажлана тал бүрдээ /6 удаа./
17.5 сар өнгөрсөн хүүхэд дээр хэлж байснаар суух сурах дөхөж байгаа тул хүүхдийг дээш харуулан хэвтүүлж 2 гарнаас нь барьж гарных нь тусламжтайгаар дээш зөөлөн татаж суугаа байдалд авчран буцаагаад зөөлөн хэвтүүлнэ./3удаа/
18.Хүүхдийг дээш өргөж суган доороос нь барин хөлөөр нь зогсооно.Хүүхэд өөрөө хөлөө чангалан зогсож мөн суллаж доошоо сууж өгнө./6удаа/Ингээд массаж маань дууслаа.Массажны дараа хүүхдээ дулаан хувцасыг өмсүүлж амраагаарай.Таньд амжилт хүсье.

Эх сурвалж: teso.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593911
0 эможи

keyboard_arrow_up