COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Билл Гейтс: Ажлаас сатаарах 5 арга

2018 оны 8 сарын 15

Arslan.mn

1. Теннис

Тэрээр теннис эртнээс тоглож байгаа бөгөөд бүр мэргэжлийн тамрчин Роджер Федерертэй тоглож чадсан. Бие хүчний ачаалал нь оюун ухааны чадавхийг сайжруулхад тус болдог.

2. Ном

Билл Гейтсийн хамгийн дуртай амрах аргуудын нэг бол ном унших юм. Тэрээр хэзээ ч сурч боловсрохоо зогсоодоггүй бөгөөд долоон хоногт нэг ном уншихыг хичээдэг. Харин амралтаар явах үедээ заавал цүнх дүүрэн номтой явдаг.

3. Бриж

Гейтсийг энэ тоглоомыг тоглохыг түүний эцэг, эх зааж өгч байсан бөгөөд тэрээр Баффеттай тоглосны дараа тоглоомны амтанд орсон гэдэг. Хожхын тулд тусгай стратеги болон багаар ажиллах чадвар хэрэг болдог. Дэлхийн хамгийн баян хүмүүс цуглахдаа энэ тоглоомыг тоглох зав гаргадаг.

4. Колончилогч

Гэр бүлийн хамтаар Гейтс энэ тоглоомыг хэдэн цагаар ч хамаагүй тоглож чадна. Уг тоглоомонд баялаг зарж, зам барьж, стратеги боловсруулах хэрэгтэй. Тоглоомыг тоглосноор асуудлыг мартаж, тархийг давхар хөгжүүлэхэд тус болдог.

5. Аялал

Нэгэн удаа Гейтс эхнэрийн хамт Танзани, Кени, Конгод очжээ. Энэхүү аялал нь тэдний амьдралыг өөрчилж, буяны байгууллага үүсгэхэд түлхэц болсон. Аялал бол өөрийн тархийг дахин цэнэглэж, ачааллуулах хамгийн шилдэг арга юм. Билл өөрийн блог хуудаснаа хаашаа явж, аялаж буйгаа видео хэлбэрээр оруулдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593869
0 эможи

keyboard_arrow_up