COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Германы их, дээд сургуульд суралцахыг хүсэгчид юуг мэдэх хэрэгтэй вэ

2018 оны 8 сарын 15

Arslan.mn- Германд нийт хэдэн их, дээд сургууль байдаг вэ?

- Германд 340 гаруй улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд байдаг. 12.000 гаруй сургалтын чиглэл, мэргэжлээс сонголтоо хийж болно.

- Ямар төрлийн их, дээд сургуулиуд байдаг вэ?

- Их, дээд сургуулиуд нь сургалт болон судалгаа шинжилгээнд тулгуурласан байдаг. Тодорхой мэргэжлийн чиглэлийн дээд сургуулиуд, жишээлбэл анагаах ухааны, спортын болон эдийн засгийн гэх зэрэг их сургуулиуд байдаг. Соёл, Кино, Хөгжмийн дээд сургуулиуд нь Дүрслэх урлаг, Тайз засал, Загвар дизайн зэрэг урлаг, уран сайхны чиглэлээр мэргэжлийн сургалт санал болгодог. Сургалт эхлэхээс өмнө мэргэжилд тэнцэх эсэх шалгалт өгч урлагийн ур чадвар, авъяасаа шалгуулдаг. Германд эдгээр чиглэлээрх улсын сургуулиудаас гадна хувийн их, дээд сургуулиуд байдаг. (Дараах www.hochschulkompass.de холбоосоор  улсын болон төрөөс магадлан итгэмжлэгдсэн бүх их, дээд сургуулиудыг үзэх боломжтой).

- Хичээлийн жил хэзээ эхэлдэг вэ?

- Өвлийн семестер 10-р сард эхлэн ойролцоогоор 4 сар үргэлжилдэг, зуны семестер 4-р сард эхлэн 3 сар үргэлжилдэг. Амралттай хичээлгүй үеэр хичээлд бэлдэх буюу дадлагын ажил хийдэг.

- Сургуулийг ямар зэрэгтэй төгсөх боломжтой вэ?

- Бакалаврын сургалтаар сурах мэргэжлийн үндсэн мэдлэгийг олж авдаг. Энэ сургалт нь 3-4 жилийн хугацаанд үргэлжилдэг. Магистрын сургалтаар гүнзгийрүүлсэн буюу мэргэжлийн түвшнээс дээгүүр мэдлэгийг олж авна. Үргэлжлэх хугацаа нь 1-2 жил байдаг. Харин докторын зэрэг олгох сургалт нь магистрын сургалтын дараагаар явагддаг. Мэргэжлийн дээд сургуульд докторын зэрэг олгох сургалт байдаггүй.

- Би хичээлээ заавал герман хэл дээр үзэх үү эсвэл өөр боломж байдаг уу?

- Англи хэлээр үзэх боломжтой. 100 хувь англи хэлээр хичээлээ заадаг сургуулиуд Германд бий бөгөөд зарим хичээл нь англи хэлээр ордог сургуулиуд ч мөн байдаг. Англи хэлээр хичээлээ үзэж бакалавр, магистр, докторын зэрэг авч болно. Мөн франц, испани гэх мэт бусад хэл дээр ч хичээл нь явагддаг сургуулиуд бий.

- Их, дээд сургуульд элсэхэд герман хэлний ямар шалгалт авдаг вэ?

- TestDaF (Test Deutsch als Fremdsprache) энэ шалгалтыг Монголд Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр өгч болно. Шалгалтыг жилд 2 удаа, 4 болон 11 сард өгч болно. Шалгалтанд орох бүртгэлийн хугацаа 3-р сарын эхээр эсвэл 10-р сарын эхээр явагддаг. Мөн Гёте сургуулийн дээд шатны шалгалт буюу "Die zentrale Oberstufenprüfung des Goethe Instituts"-ийг өгч болох юм.

- Германд суралцахын зэрэгцээ ажиллаж болох уу?

- Та жилд хамгийн дээд тал нь 90 бүтэн өдөр, эсхүл 180 хагас өдөр ажиллах боломжтой. Оюутнуудаар хийлгэх ажил хомс байдаг. Суралцахын зэрэгцээ ажиллах нь орлого ихтэй, шинэ танилтай болох давуу талтай. Гэвч суралцахын зэргэцээ ажиллах нь суралцах хугацааг уртгасахад хүргэдэг.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах сайтуудаас авч болно. (www.daad.de, http://www.studieren.de  http://www.sprachnachweis.de, )

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593854
0 эможи

keyboard_arrow_up