COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Дэлхийн алдартай топ 8 тавилгын үйлдвэр

2018 оны 10 сарын 11

Arslan.mn

Тавилга нь бидний амьдралын чимээгүй талбар. Бид өөрсдийн төсөв болон хүсэлд нийцсэн загвартай, биднийг илэрхийлэх тавилга худалдаж авахын тулд тодорхой хэмжээний судалгаа хийн сонголтоо хийдэг. Сонголт хийхэд хамгийн их дэм болдог зүйл бол интерьер болон тавилгын сүүлийн үеийн шилдэг брэндүүдийн чиг ханлага байдаг. Тиймд энэ удаагийн нийтлэлээрээ дэлхийн 2018 оны тавилгын шилдэг 8 брэндийг танилцуулж байна.

8. Fendi Casa

Үүсгэн байгуулагч: Adele and Edoardo Fendi

Байгуулагдсан он: 1925 

Төв байр: Ром, Итали

Вэбсайт: www.fendi.com

fendincd

Fendi Casa нь шинэ Ромын хамгийн шилдэг брэнд юм. Уг компани нь орчин үеийн хэв маягтай тавилга үйлдвэрлэдэг ба гоёмсог хийц, гайхалтай өнгөлгөө нь дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг. Тэдний өрсөлдөгчдөөсөө ялгарах гол шинж нь бүтээлч орчин үеийн сэтгэлгээ, зоримог шийдлүүд нь юм. Fendi Casa брэнд нь энгийн тавилгын зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог.

7. Christopher Guy

Үүсгэн байгуулагч: Christopher Guy

Байгуулагдсан он: 1993 

Төв байр: Флорида, АНУ

Вэбсайт: www.christopherguy.com

CGncd

Christopher Guy нь тансаг зэрэглэлийн тавилгын загвараараа салбартаа хүлээн зөвшөөрөгддөг Англи тавилгын брэнд юм. Тус компани нь орчин үеийн болон сонгодог хэв маягийг тусгаж  тавилгынхаа загварыг бүтээдэг. Энэ брэндийн үнэ цэнэ нь мөнгөөр үнэлэгдэшгүй урт хугацааны  эдэлгээ даах баталгаа юм. CG  үүсгэн байгуулагч Christopher Guy зарим загваруудаа киноны хэсгээс санаа авч бүтээдэг байна. Жишээ нь: Шарталт киноны Casino Royal зочид буудлын өрөөнөөс санаа авсан байна. 

6. Poliform

Үүсгэн байгуулагч: Alberto Spinelli, Aldo Spinelli, Giovanni Anzani нар

Байгуулагдсан он: 1970 

Удирдах төв: Брайанза, Итали

Вэбсайт: www.poliform.it

poliformncd

Poliform нь 1970 онд үүсгэн байгуулагдсан ба 1942 онд байгуулагдсан гар урлалын компаниас үүсэлтэй. Poliform нь орчин үеийн тавилганд уламжлалт гоо сайхныг тусгасан шилдэг дизайнаараа дэлхийд хамгийн алдартай брэнд юм. Уг компанийг тавилга шүүмжлэгчид хамгийн тав тухтай тавилгатай гэж тодорхойлсон байдаг ба загвар нь орчин үеийн дизайн бүхий сонгодог тавилга үйлдвэрлэх хандлагатай байдаг. Poliform компани нь хамгийн сайн түүхий эдээр тавилгаа хийдэг ба олон төрлийн гэрийн чимэглэл үйлдвэрлэдэг.

5. Boca Do Лобо

Үүсгэн байгуулагч: Amandio Pereira, Ricardo Magalhaes

Байгуулагдсан он: 2005 

Төв байр: Португалын Порто

Вэбсайт: www.bocadolobo.com

bocancd

Boca Do Labo нь томоохон тавилга үйлдвэрлэгчдээс хамгийн залуу нь байж магадгүй ч зах зээлд өндөр зэрэглэлийн тавилга үйлдвэрлэдэг гэдгээрээ хэдийнэ танигдсан. 2010-2013 онуудад Белли Роди Трендийн  шагнал хүртсэн бөгөөд одоогоор Boca Do Labo нь тавилгын тэргүүлэх брэндүүдийн нэг юм. Тэд угаалгын өрөөний сонгодог цуглуулга, тансаг унтлагын өрөө, гайхамшигтай зочны өрөөний тавилга үйлдвэрлэдэг. Тавилгаа байнга цөөн тоогоор гаргадаг бөгөөд энэ нь тооноос илүү чанарт ач холбогдол өгдөгтэй нь холбоотой.

4. Kartell

Үүсгэн байгуулагч: Giulio Castelli

Байгуулагдсан он: 1949 

Төв байр: Милан, Итали

Вэбсайт: www.kartell.com

kartelllncd

Kartell анх 1949 оноос автомашины эд анги үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хожим нь 1963 онд гэр ахуйн тавилга үйлдвэрлэгч болсон. Kartell нь өөгүй, тансаг тавилга бүтээдэг ба хэрвээ таны гэрт  Kartell-н тавилга байгаа бол та ирээдүйд өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Тэд найрсаг, сүрлэг мэдрэмж төрүүлэх сонгодог хэв маягийн, нүд тайвшруулах нөлөөтэй тавилга бүтээдэг. Бүтээсэн бүх тавилгын загварууд нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг ба бусад дизайны компаниудтай хамтарч хэрэглэгчдэдээ хамгийн сайн үйлчилгээг үзүүлдэг.

3. Эдра

Үүсгэн байгуулагч: Валерио Маззей, Моника, Массимо Морози нар

Байгуулагдсан он: 1987 

Төв байр: Итали улсын Тоскан

Вэбсайт: http://www.edra.com

edrancd

Edra нь хэзээд тавилгын загварын чиг хандлагаас үл хамааран өндөр чанартай тавилга үйлвэрлэдгээрээ ялгардаг. Edra-гийн тавилга нь орчин үеийн технологи болон урлагийн уламжлал хэв маяг хоорондын тэнцвэрийг маш сайн хадгалсан байдаг. Тэрхүү тэнцвэртэй байдал нь тэднийг сайн тавилга үйлдвэрлэхэд хүргэдэг. Мөн Edra нь уламжлалт хэв маягийн үнэтэй, гоёмсог тавилгаараа хүлээн зөвшөөрөгддөг. Тэдний бодлоор тавилгын зах зээлийн хамгийн их уран сэтгэмж оруулах боломжтой тавилгын хэв маяг нь  уламжлалт хэв маяг юм. Тийм ч учраас Edra-гийн зарим тавилгаас орчин үеийн төхөөрөмжийг уламжлалт тавилгын дизайндаа тусгаж бүтээсэн орчин үеийн урлагийн гайхалтай загварыг харах боломжтой.

2. Хенредон

Үүсгэн байгуулагч: Т Henry Wilson, Ralph Edwards, Доннел Ван Оppen, Sterling Collet нар.

Байгуулагдсан он: 1945 

Удирдах төв: Хойд Каролина, АНУ

Вэбсайт: www.henredon.com

henredonncd

Хенредон нь хамгийн найдвартай, өндөр чанартай бүтээгдэхүүнүүдээр алдаршсан брэндүүд нэг юм. Хенредонын хамгийн сүүлийн үеийн үйлдвэрлэлийн арга техникүүдээс гадна гол өвөрмөц шинж нь гар аргаар хийсэн нарийн хийц юм. Хэрвээ та сандал, хоолны ширээ, ор, бусад дагалдах хэрэгсэл сонгох гэж байгаа бол  Хенредон хамгийн сайн сонголт байх болно

1. Restoration Hardware

Үүсгэн байгуулагч: Стефан Гордон

Байгуулагдсан он: 1979

Удирдах төв: Калифорни, АНУ

Вэбсайт: www.restorationhardware.com

RHncd

RH дэлхийд нэр хүндтэй, шилдэг тавилгын брэнд юм. Үйлчлүүлэгчиддээ цаг хугацаа өнгөрөхөд үл хуучрах үнэ цэнэтэй загвартай тавилга болон чимэглэлийг санал болгодог. Гайхалтай өөрийн гэсэн нэрийн хуудас болсон өвөрмөц дизайнаараа ялгардаг. Тавилга, гэрэлтүүлэг, нэхмэл эдлэл, угаалгын өрөөний хэрэгсэл, гоёл чимэглэл гэсэн хэд хэдэн төрлийн тохижилтийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг.

Таны гэрт төгс тохирсон сайн тавилга нь гэр бүлийн уур амьсгал, боловсрол, соёл, тав тух зэргийг бүхэлд нь илэрхийлдэг. Сайн чанарын тавилга нь урт хугацааны сэтгэл ханамжийг бий болгох сайн хөрөнгө оруулалт болдог. Тиймээс  тавилга сонгохдоо онцгой анхааралтай хандах хэрэгтэй. Таны сонголтонд тус болсон гэж найдаж байна.

Эх сурвалж: info.ncd.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593727
0 эможи

keyboard_arrow_up