COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Суганы ИЛҮҮДЭЛ ӨӨХИЙГ арилгах дасгал

2018 оны 8 сарын 10

Хөх болон суганы дундах арьс цулцайх нь тун ч таагүй харагддаг. Ялангуяа жирэмсэн үеийн таргалалтаас ихэвчлэн үлддэг. Энэхүү илүүдэл өөхийг арилгахыг хүсдэг ч тийм амархан үгүй болдоггүй.  Тиймээс та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэж байна. 

arm fat зурган илэрцүүд

1. Өөрийгөө зоригжуул 

Та ханцуйгүй, нарийн мөртэй даашинз аваад урдаа өлгө. Энэ нь танд урам зориг өгөхөөс гадна энэхүү өөхөө хэр багасгаж байгаагаа даашинзаа өмсөөд л мэдэж болох юм. 

i can gif зурган илэрцүүд

2. Эрүүл хоолло 

Чихэр болон нүүрс ус маш бага агуулсан  эрүүл тэнцвэртэй хооллолтын дэглэмийг сахих хэрэгтэй. Уураг хангалттай авах нь чухал бөгөөд үүнд чанасан өндөгний дэглэм хамгийн тохиромтой байдаг. 

eat healthy food gif зурган илэрцүүд

3. Ус сайн уу 

Ус нь бодисын солилцоог удаашруулж буй бүх хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг. Өдөрт 2-3 литр ус уух нь хорт хавдрын түвшинг бууруулж, илүүдэл өөхийг шатаахад тусладаг. 

drink water gif зурган илэрцүүд

4. Дасгал 

Та энэхүү өөхөө арилгахыг хүсэж байгаа бол дасгал зайлшгүй хэрэгтэй. Зүгээр сууж байгаад амжилтанд хүрсэн хүн гэж үгүй. Тиймээс дасгалаа хичээнгүйлэн хийгээрэй. Доорх дасгалыг дагаад хийгээрэй. 

do exercise gif зурган илэрцүүд

Гар дээр суниалт 

 

Энэ бол хамгийн шилдэг дасгалын нэг. Суганы цулцгар өөхийг арилгаад зогсохгүй гар, хэвлий, цээж , нурууны булчин чангалж, илүүдэл өөхийг арилгахад тусладаг. Дасгалыг эхний удаад хийхэд хүндрэлтэй байвал хөлөө өвдгөөр нь нугалж тавиад түлхэлтийг гүйцэтгэж болно. 10 удаа хийх бөгөөд биед бага багаар тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. 

Цээжний түлхэлт

Тэгш гадаргуу дээр дээш харан хэвтэнэ. Хөлөө өвдгөөр  нь  нугалан мөрний хэмжээтэй зайтай тавина. Хоёр гарандаа зориулалтын гантил /эсвэл адил жинтэй савтай ус байж болно/ бариад дээшээ буюу тааз руу чиглэлтэй өргөх бөгөөд доош буулгахдаа гарыг тохойгоор нугалана, гараа ахин дээш өргөх маягаар дасгалыг хийж гүйцэтгэнэ. Энэхүү дасгалыг нэг удаадаа 12 хийх бөгөөд багадаа 3 багц хийх ёстой. 

Үсрэлт 

Энэхүү дасгал гар болон хөлний ажиллагаанд хамгийн сайн нөлөөтэй бөгөөд илүүдэл өөхийг шатаах үр дүнтэй арга юм. Дасгалыг 1 минутын турш хийх бөгөөд 3 удаа давтана. 

Энэхүү дасгал нь гар болон мөрний булчин хөгжүүлдэг. 

- Сандал эсвэл шатны гишгүүр дээр сууж болно 

- Гараа биеийн хажуу талд тавина. 

- Гараа сунган биеэ доош болгоно 

- Гарны байрлал 90 градус үүсгэсэн байна 

- Эхний байрлал руу шилжих маягаар дасгалыг хийж гүйцэтгэнэ 

5. Дараах зүйлсээс зайлсхийх хэрэгтэй

- Согтууруулах ундаа;

- Хэт их давс, элсэн чихэр;

- Зохисгүй хоол 

- Тамхи татах

- Карбонат ундаа ууж, идэхгүй байх хэрэгтэй 

Эдгээрийг дагаж мөрдөж чадвал хэдхэн долоо хоногийн дотор энэхүү илүүдэл өөх арилах болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593694
3 эможи

keyboard_arrow_up