7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
10 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХОМХОЙГ 1 өдрийн дотор АРИЛГАХ арга

админ
2018 оны 8 сарын 10

Бидний нэрлэж заншсанаар хомхой долоох, анагаахын хэллэгээр бол герпес нь хамгийн түгээмэл тархсан өвчнүүдийн нэг юм. Хөнгөн хэлбэрээр туслаа ч гэсэн таагүй байдаг. Уруулан дээр, уруулын ойр орчим гарсан яр таагүйгээс гадна маш муухай харагддаг. Бид та бүхэнд герпес вирусын халдварыг 1 өдрийн дотор эмчлэх ардын эмчилгээний 6 төрлийн аргыг танилцуулж байна. Герпесийн эсрэг ардын эмчилгээний жорууд 

1. Сармис 

Герпес вирусын халдварын үед сармис тустай. Нэг хумс сармисыг нухаад бий болсон нухшаа өвчтэй хэсэгтээ түрхэнэ. Энэ нь гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох арга хялбархан мөртлөө үр дүн сайтай арга шүү. 




2. Устөрөгчийн хэт исэл буюу перекись 

Хэрвээ уруулан дээр цэврүү үсэрсэн бол устөрөгчийн хэт ислээр арчаарай. 2-3 цаг тутамд перекисээр цэвэрлэвэл орой гэхэд л муухай хомхой арилсан байх болно. 



3. Сүү 

Хөвөнг сүүгээр норгоод хомхой долоосон хэсэгтээ тавь. Сүү өөрөө хатахаас нааш юм идэж бас угааж болохгүй. 2-3 цаг тутамд давтан хийх ба орой гэхэд арилсан байх ёстой. 



4. Гааны навчны эфирийн тос 

Сармисаас ялгаатай нь гааны навчны эфирийн тос нь сайхан үнэртэй. Тиймээс олон хүнтэй газар явж байхдаа энэ тосыг түрхэхэд ямар ч асуудалгүй байх болно. Хэрэглэх арга нь өдөрт 3 удаа үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ. 



5. Зуун наст 

Хомхой долоосон үед зуун настын шүүс бас нэмэр болдог. 2 цаг тутамд өвчтэй хэсэгтээ зуун настын шүүсээ түрхэнэ. Эсвэл шинэхэн тасалсан навчаа дундуур нь зүсээд хомхой долоосон хэсэгтээ тавина. 




6. Мөс 

Энэ хэтэрхий энгийн арга юм шиг санагдаж байна уу? Гэвч үнэн хэрэгтээ герпесийн эхний шинж тэмдэг илрэхэд мөс тус болдог. Хомхой долоож байгаа юм шиг санагдаж эхлэнгүүт л шууд мөс тавь. Мөс хавдрыг арилгаж, өвчний явцыг удаашруулдаг. Ийнхүү бие организм халдвартай хурдан тэмцэх болно. 



Эдгээр аргуудыг хэрэглэснээр та дахин хомхой долоохоос айж санаа зовох зүйлгүй болно. Бид та бүхэнд хомхой долоосныг гэрийн нөхцөлд хэрхэн эмчилж болох аргуудыг танилцууллаа. Уг ардын эмчилгээний аргуудыг найзуудтайгаа заавал хуваалцаарай! Тэд танд талархах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593692
0 эможи

keyboard_arrow_up