COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цахим орчингүйгээр амралтаа хэрхэн өнгөрүүлэх вэ

2018 оны 8 сарын 09

Arslan.mn

Хүмүүс ямар нэг зүйлд сатааралгүйгээр тайван ном уншиж, бодит амьдралд өрнөж буй үйл явдлуудыг мэдэрч, өөрийгөө цахим ертөнцөөс өөрийгөө тусгаарлах хүсэлтэй болжээ. Гэхдээ энэ нь тийм ч амар биш. Тэгэхдээ л та бүрэн утгаар нь амралтыг мэдрэхийг хүсч байвал дараах зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай. 

Шинэ санаагаа тэмдэглэж авах

Хэрэв танд олон нийтийн сүлжээгээ шинэчлэх сонирхолтой санаанууд төрвөл үзэг, цаас гаргаж ирээд, бүгдийг нь тэмдэглээд аваарай. Тэмдэглэж авсан жагсаалтаа дараа нь амралтаа дуусах үед харах хэрэгтэй. Ингэснээр та пост хийх зүйлдээ ч илүү итгэлтэй байх болно.

Чимээ шуугиангүй орчноор хүрээлүүлэх

Хэрэв боломжтой бол ганцаараа байж, мэдээллийн эх сурвалжуудаас аль болох өөрийгөө тусгаарлахыг хичээгээрэй.

Үйл явцад төвлөр

Болж буй үйл явдалд автаж, зөвхөн тухайн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал хүүхдүүдийнхээ тоглож байгааг харж, тэдэнтэй хамт тоглох, далайн эргээр хайрттайгаа хамт алхах, хоол хийх, ном унших  гэх мэт. Ер нь цахим ертөнцөөс хол байхын тулд та л өөрөө идэвхитэй байх хэрэгтэй. 

Хэрэв бүтэлгүйтвэл

Өөрийнхөө юу бодож байгаа тухай бодох нь таныг улам солиоруулна. Тиймээс амар амгалан байдал таны тэвчээрийг барж байвал өөрийгөө шүүмжлэлгүйгээр дижитал ертөнцгүй байж чадахгүй болсноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та богино хугацаанд ч болов тархиа амрааж чадсан байх нь л хангалттай юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593665
0 эможи

keyboard_arrow_up