7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
12 сарын 10, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа

админ
2018 оны 7 сарын 30

Arslan.mn

Аливаа байгууллагын “шилдэг” ажилтнууд яагаад ажлаасаа гардаг вэ?

1.  Хүмүүсээ хэт их ажиллуулдаг. Их ажиллаж буй ажилтнаас тодорхой үр дүн гарахгүй. Хэрэв ачаалал нэмж байгаа бол тэдний албан тушаалыг нэмэгдүүлэх нь зүйтэй.

2.  Сайн ажлыг урамшуулдаггүй, хувь нэмрийг нь хайхардаггүй. Н.Макиавеллигийн “Бага багаар тогтмол урамшуулж, хариуцлага тооцохдоо жинтэйхэн тооцох” зарчмыг даган мөрдөх нь зүйтэй.

3. Ажилтнууддаа санаа тавьдаггүй. Манлайлагч удирдлага албан болон албан бус харилцаагаа хэрхэн тэнцвэржүүлэхийг мэддэг.

4. Ажилтнуудынхаа өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлдэггүй. Удирдлага үүргээ биелүүлэхгүй байхад хэн биелүүлэх вэ?

5. Тохиромжгүй хүмүүсийг ажилд авдаг. Шилдэг, гүйцэтгэлтэй, шаргуу ажилтан өөртэйгээ үзэл бодол нэгтэй мэргэжилтэнтэй хамтран ажиллахыг хүснэ. Мөн өөрөөс нь муу ажилладаг нэгэн дээд албан тушаалд нь байхад хэн сайн ажиллах вэ?

6. Санаачилга, хүсэл тэмүүллийг харгалздаггүй. Авьяаслаг хүн дүрэлзсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг. Хүсэл тэмүүлэлдээ хүрэх боломжоор хангаснаар бүтээмж, ажлын байран дээрх сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ. Жижиг хайрцагт “хаших” биш хүсэл тэмүүллийг нь хүндэтгэж, биелүүлэх боломжоор хангаснаар бүтээмжийг 5 хүртэлх дахин нэмэгдүүлэх боломжтой. 

7.  Ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлж чаддаггүй. Хэрэв ажилтнаа хөгжүүлж чадахгүй л бол шилдэг нэгэн байсан ч, яг нэг байрандаа гацах болно.

8.  Ажилтнуудынхаа бүтээлч ур чадварыг дэмжихгүй байх. Хамгийн шилдэг ажилтан хийсэн бүхнээ сайжруулах арга зам хайж байдаг. Гэвч өдөр бүр нэгэн хэвийн, уйтгартай зүйл хийхийг шаардаж, ур чадварыг нь хязгаарлавал мэдээж ажлаасаа гарахгүй өөр яах билээ?

9. Оюун ухааныг нь сорьж чаддаггүй. Ухаалаг, чадварлаг хүмүүс хялбар, уйтгартай ажлаас илүү оюун ухаан сорьж, толгойгоо ажиллуулах ажил хайж байдаг. 

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593283
2 эможи

keyboard_arrow_up