COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэрхэн амьдралаа илүү утга учиртай болгох вэ?

2018 оны 6 сарын 22

Хэзээ нэгэн цагт чи өөрөөсөө чиний амьдралын зорилго яг юу вэ? гэж асууж байсан уу?

Мэдээжийн хэрэг хэн ч чиний амьдралын зорилго, утга учрыг хэлж өгөх боломжгүй. Гэхдээ амьдралаа илүү утга учиртай болгох үйлдлүүд байдаг гэдэгт би итгэдэг. Юу юунаас илүүтэйгээр хэн ч энэ хорвоод санаандгүйгээр ирдэггүй. Хэрвээ чи энэ хорвоод ямар ч зорилгогүйгээр ирсэн бол яагаад чамд маш ихийг бүтээх боломжтой оюун ухаан, гар гээд гайхалтай амьдралыг бэлэглэсэн байх вэ? Би яагаад амьдраад байгаа юм бол гэж гайхаж суухад амьдрал хэтэрхий богинохон, үүний оронд зүгээр л чиний амьдрал цорын ганц бас утга учир, зорилгоор дүүрэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд цагаа зохистойгоор ашиглаж эхэлсэн нь дээр.

#1 Өөрийнхөө хүсэл тэмүүллийг ол

coffee, book, and cafe image

Зүгээр л өглөө босоод өөрийнхөө хамгийн сайн чаддаг + хамгийн их дурладаг зүйлээ хийж өдрийг өнгөрүүлнэ гээд төсөөлдөө. Хэрэв дурладаг зүйлдээ мэргэшиж чадвал цалинтайгаар ажиллах ч боломжтой. Ингэж аз жаргалыг олох нь амьдралаа утга учиртай болгохын нэг хэсэг биш гэж үү? Хэзээ ч сонирхлоо алдахгүйгээр хийж чадах тэр зүйл чинь юу вэ? Тэр л зүйлийг хийж сурч, оролдож амьдралаа өнгөрүүлэхэд чи хэзээ ч харамсахгүй.

#2 Эрсдэлтэй тулгарч, тухтай байдлаасаа өөрийгөө гарга

✧ joyenny ✧

Хэрэв хүсэл тэмүүллээ олсон бол тухтай байдлаасаа гар. Өдөр бүр чамайг тухгүй байлгаж, эрсдэлтэй тулгарахад хүргэдэг тэдгээр зүйлсийг хийж эхэлснээр өдөр бүр чинь хэзээ ч уйтгартай байхгүй байх болно. Өдөр бүр хийдэг зүйлдээ хэзээ ч битгий сэтгэл хана, оронд нь чамайг олон талаар өсч дэвшихэд туслах тэдгээр зүйлсийг туршиж байгаарай.

#3 Талархалтай бай

✧ joyenny ✧

Амьдралынхаа хамгийн жижиг мөч, бяцхан зүйлс бүхэнд таларха. Өдөр бүр чамд юу дутуу байгааг гайхаж гомдоллож суухынхаа оронд яагаад байгаа зүйлсдээ талархаж эхлэж болохгүй гэж? Үүнийг уншиж байгаа цахилгаан хэрэгслээ л бодоод үз. Хүн бүр интернетийг ашиглах боломжтой байдаггүй. Амьдралд чинь байгаа маш жижигхэн зүйлсэд л талархаж эхэл, ингэснээр илүү аз жаргалтай сэтгэл амар болохыг чи мэдрэнэ.

#4 Бусдад тусал

compassion, couples, and quotes image

Чи заавал холын хол Африк явж хэцүү амьдралтай хүүхдүүдэд туслах шаардлагагүй. Хажуугаар гарч байгаа нэгэнд хаалга барьж өгөх, хүнд зүйл өргөж байгаа нэгэнд өргөж өгөөд, эсвэл стресстэж яваа нэгэнд инээмсэглэл бэлэглэснээр л чи хэн нэгний бүхэл өдрийг гэрэлтүүлчихлээ гэсэн үг.

#Өдөр бүр хэн нэгний урам зориг нь бай

A view worth waking up early for

Бид бүгд л асуудлууд, хэцүү өдрүүдтэй нүүр тулдаг. Заримдаа чиний хэлэх халуун дотно үгс, тэврэлт хэн нэгэнд төсөөлшгүй их урам зоригийг бэлэглэж болно. Хэн нэгэнд урам зориг бэлэглэхэд, хэн нэгнийг хайрлахад, хэн нэгэнд инээмсэглэл бэлэглэхэд шалтгаан хэрэггүй. Тиймээс зүгээр л шалтгаангүйгээр “САЙН ХҮН” байгаарай. Яагаад гэвэл чи чадна. <3

Эх сурвалж: JOY.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58797
2 эможи

keyboard_arrow_up