COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Англи хэл анхан суралцагчид уншихад тохиромжтой зохиолууд

2018 оны 6 сарын 20

Англи хэл анхлан сурч байхад ном унших нь хөгжилтэй, сонирхолтойгоор үгийн баялаг, ойлгон унших чадварыг нэмэгдүүлдэг ач холбогдолтой.

Тиймээс хэрэв англи хэлээ сайжруулмаар байгаа бол тогтмол ном унших нь чухал боловч өөрт тохирсон хялбар зохиолыг уншихгүй бол уйдах, амархан шантрах магадлалтай. Өөрийн чадварт тохируулан уншиж болох сонирхолтой бөгөөд хялбар зохиолуудыг доороос уншиж мэдэж аваарай!

#1 Анна of  green gables -L.M.Montgomery

Image result for anne of green gables book

Хялбар үгнүүдтэй, үйл явдал нь хөнгөхөн, сонирхолтой учраас уйдаахгүй. 

#2 Charlotte’s web- E.B.White

easy-simple-english-books-read-beginners

Мөн маш сонирхолтой үйл явдалтай, уншиж байх явцад шинэ үг их гарч ирэх ч орчуулж үзвэл хялбар, цээжлэхэд сонирхолтой үгнүүд байдаг. Богинохон учраас тийм ч удаан уншихгүй.

#3 Peter pan- J.M.Barrie

easy-simple-english-books-read-beginners

Бараг хүн бүрийн мэдэх Петер Пан -ийн ном нь ч хүүхдийнх учраас хялбар, анхан шатнийханд тохирохуйц. Аль хэдийн киног нь мэдэх бол уншихад илүү ойлгоцтой санагдана.

#4 Thirteen Reasons Why- Jay Asher

easy-simple-english-books-read-beginners

Ид олон хүмүүс үзэж байгаа 13 Reasons Why киноны ном богино өгүүлбэрүүдтэй, хялбар үгийн сантай, энгийн бичилттэй учраас уншихад хялбар, мөн сонирхолтой.

Ойлгохгүй байсан ч гэсэн зогсолтгүй тууштай унших хэрэгтэй. Аажмаар үгнүүдээ гадарладаг болж, цаашлаад дүрэм, бичих, ойлгох, ярих гээд олон чадварт чинь үр дүнтэй ном унших нь нөлөөлдөг учраас тууштай, хичээнгүй байгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58733
0 эможи

keyboard_arrow_up