COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХУУДАС72: Ажлыг ажил биш таашаал болгохыг хичээ

2018 оны 6 сарын 20

Arslan.mn

Амжилтанд хүрэх тухай өөрийн гэсэн философи эргэцүүлэл танд байдаг уу? Хэрэв байдаг бол, амжилтын тухай өөрийн бодол санааг гурван жижигхэн өгүүлбэр болтол та багасган нягтруулж чадах уу?

Бидний ихэнхэд тийм философи байхгүй, гурван оновчтой өгүүбэрээр илэрхийлж чадах ч үгүй билээ. Нэгийг эргэцүүлэн бодох нь илүү ашигтай ч байж болзошгүй.

Жишээ нь, зар сурталчилгааны суутан хэмээн өргөмжлөгдсөн Дэвид Огилви дараах гурван зарчим нь амжилтанд зайлшгүй хөтөлдөг хэмээн баталдаг.

  1. Бусад хүмүүсийн ажиллаж байгаагаас хоёр дахин илүү ажилла.
  2. Хийхэд тааламжтай байдаг ажлаа хий.
  3. Ажиллахаа бүү зогсоо, тэтгэвэрт гарах энэ тэрийн тухай хэзээ ч битгий бод.

Заримдаа бид хөтлөгч зарчмуудаа үл тоомсорлодог. Тэдгээрийг дэндүү энгийн юм шиг санадаг. Огилвийн гурван зарчмыг түр зуур эргэцүүлэн бодоцгооё. Тэдгээр зарчмууд маш энгийн юм шиг санагддаг нь хуурмаг юм. Гэвч тэдгээр нь бидний мэдэж байгаагаас хавьгүй илүү үр дүн авчирдаг. Зарчмуудыг уншиж мэдээд, үнэхээр үнэн хэмээн итгэх нь хангалтгүй. Тэндээс гарч болох үр дүнгийн тухай сайн бод.

Хэрэв та бусад хүн бүрээс илүү их ажиллахыг чармайж байвал яаж ажиллах вэ? Үүний тулд өөрийгөө сайн бэлдсэн байх хэрэгтэй. Бусдаас эртлэн ажлаа эхэлж, бусдаас илүү судалж, бусдаас илүү олон хувилбарыг туршиж үз.

Огилвийн хэлсэн хоёрдугаар зарчим нь нэгдүгээр зарчимтайгаа яаж нийлэн нэгдэж байгааг анзаараарай. Хэрэв та үнэхээр дуртай зүйлээ хийж байгаа бол тэр ажилдаа улам чадварлаг болно. Ажил тань танд таатай байдаг бол ажил биш таашаал болж ирнэ.

Дараа нь тэр “хэзээ ч битгий зогс” гэж хэлсэн байгаа. Ер нь аливаа салбарын оргилд хүрсэн, хүрч яваа ажилсаг олон хүмүүс хэзээ ч зогсдоггүй, тэр ч байтугай хэдэн жилийн турш ээлжийн амралт аваагүй байдаг. Тэд тэтгэвэрт гарах тухай боддог ч үгүй аж. Тэд бүх насаараа ажиллахаар цаанаасаа заяагдсан мэт байдаг.

Гуравхан жирийн зарчим: Бусдаас илүү ажилла, таатай зүйл дээрээ ажилла, хэзээ ч бүү зогс.

Эдгээр нь хэнд ч мэдээж жирийн юм шиг сонсогдох боловч таныг амжилтанд хүрэхэд маш сайн загвар жишээ болж чадна шүү.

Эх сурвалж: Мерил Дуглас " Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" хуудас 72
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58709
1 эможи

keyboard_arrow_up