COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХУУДАС78: Шүүмжлэлийг зөв ашиглах долоон санамж

2018 оны 6 сарын 19

people meeting зурган илэрцүүд

Шүүмжлэлд үнэн сэтгэлээсээ дуртай хүн гэж үгүй. Бид бүх зүйлийг зөв л хийгээд байгаа гэдэгтээ итгэхийг хүсдэг. “Тийм биш” гэдгийг өөрөө мэдэж байхдаа ч тэр. Харин бид алдаа гаргасан үедээ нэг ч хүн мэдэхгүй байгаасай гэж хүсдэг. Ичдэг.

Гэтэл хүмүүс мэдчихсэн байдаг. Заримдаа тэд алдааг тань бүр цохлон хэлдэг. Ганц танд биш, бүр олны дунд улалзуулан хэлж шүүмжилдэг. Заримдаа бүр хэвлэлээр цацдаг. Цөөн зарим хүмүүс давтахгүй байхад нь туслах гэж чармайдаг.

Хүмүүс сайныг хүссэндээ шүүмжилж байж магад. Бас таныг зовоох, давж дийлэх гэж, эсвэл ажил, бизнес, ашгаа сайжруулах гэж шүүмжилнэ. Аль нь ч байлаа гэсэн бидний сэтгэлд зовиур авчирдаг. Харин хэрэв та дараах зөвлөгөөг санаж байвал шүүмжлэлийн хатгуур таныг төдий л өвтгөж чадахгүй.

Шүүмжлэл үнэхээр үнэн бол та дутагдлыг яаж засах, түүнээс яаж ангижрах тухайгаа бодоорой. Хамгийн гол нь шүүмжлэлд эерэг байдлаар хариу өгөх нь чухал.

  1. Өөрийгөө хамгаалах гэхийн хэрэггүй. Энэ нь ердөө л таны хамгаалалтгүй, дорой байдлыг илчилнэ. Бас сэтгэл хөдлөлөөр дүрсхийн уурлаж, гомдож хандах нь ямар нэгэн зүйлийг шийдэж чадах нь бараг үгүй бөгөөд нөхцөл байдлыг улам ч хүндрүүлдэг.
  2. Хэрэв та ийм шүүмжлэлийг нэгээс илүү удаа сонсож байгаа бол маш сайн анхааран хүлээж ав. Хэрэв нэгээс илүү хүн ингэж бодож байгаа бол танд дутагдал байж тун магад.
  3. Шүүмжлэл гарах болсон шалтгаан, эх үүсвэрийг эргэцүүл. Таныг шүүмжилж байгаа хүн өөр ямар нэгэн зүйлд гонсойсон байна уу? Зарим шалтгаанаас болоод тэд хэтрүүлээд байна уу?
  4. Биеэ суллаж сур. Ингэх нь амаргүй байж магад. Гэхдээ дарамт, шүүмжлэлийн үед ч биеэ суллан тайван байж сурах нь нэн чухал. Удаан, гүнзгий амьсгаа авах нь тус болно.
  5. Өөрийнхөө биеэ авч явах хэлбэрээс өөрийгөө тусгаарла. Заримдаа сайн хүн биеэ нэг их төгс авч явж чадахгүй болхи байхад, зальжин, овтой хүмүүс ямар ч өөгүй мэт биеэ авч явдаг. Алдаа гаргаж гэдэг нь та муу хүн болчихож байгаа хэрэг биш.
  6. Тэр шүүмжлэлээс ямар нэг зүйл мэдэж авахыг чармай. Тэр шүүмжлэл дотор танд бусад хүн хэзээ ч бараг хэлэхгүй, та өөрөө мэдэхгүй яваад байж болох хэрэгтэй зүйл байж тун магадгүй шүү. Дараа нь сэтгэлийн хөдөлгөөнөөс ангижирсан хойноо сайн бодоорой. Хэрэв шүүмжлэл үнэхээр үнэн бол та дутагдлыг яаж засах, түүнээс яаж ангижрах тухайгаа бодоорой.
  7. Хэдийгээр бид шүүмжлэлийг сөрөг зүйл гэж тооцох хандлагатай ч биднийг өөрсдийгөө боловсронгуй болгоход туслах, үнэндээ бол эерэг хүчин зүйл байдаг. Та шүүмжлэлд хэзээ ч хайртай болж чадахгүй нь мэдээж. Гэхдээ шүүмжлэлийг тээгээд, дааж амьдарч чаддаг болно. Хамгийн гол нь шүүмжлэлд эерэг байдлаар хариу өгөх нь чухал.
Эх сурвалж: Мерил Дуглас "Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" хуудас 78
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58675
1 эможи

keyboard_arrow_up