COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХУУДАС230: Сайн удирдагч болох аргууд

2018 оны 6 сарын 18

ажил хэрэгч эмэгтэй зурган илэрцүүд

Та бусдыг удирдахдаа үнэхээр таатай байдаг уу? Гэтэл гурван удирдагч тутмын хоёр нь энэ асуултанд “үгүй” гэж хариулжээ. Яагаад? “Үүнийг яаж сайн хийхээ мэдэхгүй байгаа учраас бусдыг удирдах дургүй” гэж ихэнх нь хариулсан байна. Тэднээс цааш нь арай илүү тайлбарлахыг хүсэхэд “техникийн асуудлыг бодоход хүмүүстэй холбоотой асуудлаас л хүндрэлүүд их гарч ирдэг” гэж тэд хариулжээ.

“Менежментийн шийдлүүд” номондоо доктор Ким Макинон хүмүүсийн биеэ авч явах судалгаан дээр үндэслэн, “гурван –алхмын” зарчмыг санал болгосон юм. Тэрээр үүнийг товчлон ТОР загвар гэж нэрлэжээ. Монголоор бол ХАМ юм.

Нэгдүгээр алхам. Хэл- Та эдгээр хүмүүсээс юу хүсэж байгаагаа яг тодорхой хэл. Үр дүн бол найдаж хүсэж байгаа зүйлээс хамаарна. Бусад хүмүүс өөрөөс нь юу хүсэж хүлээж байгааг сайн мэдсэн бол ихэнх хүмүүс үүнийг хийхийг чармайдаг. Иймээс яг юуг хүсэж буйгаа та хэлбэл түүнээ бараг л олж авна.

Хоёрдугаар алхам. Ажигла- Тэд яаж, хийж гүйцэтгэж байгааг ажигла. Ажиглана гэдэг бол хэлэхтэй адилхан амар биш. Ажиглана гэдэг бол зүгээр, хааяа нэг харахаас илүү чухал зүйл. Янз бүрийн цагт, янз бүрийн нөхцөлд байн байн ажиглалт хийх ёстой. Ажигласан зүйлсээ мартахгүйн тулд нарийвчлан тэмдэглэж бай.

Гуравдугаар алхам. Мэдээлэл- Мэдээллээр хангаж бай. Хэн нэгэн хүнд “таны хийсэн ажил сайн, муу байна” гэх нь хангалтгүй юм. Тодорхой зүйлтэй холбож өгөхгүй бол бараг утгагүй. Ажлын гүйцэтгэл нь таны тооцоолж байсанд нийцэж, эсвэл давж байвал магтаалыг хэрэглэх ёстой. Гүйцэтгэл муу байвал “асуудал-шийдэх үнэлгээг” хэрэглэ.

Хэрэв та энэ зарчмыг шургуу хэрэглэвэл таны удирдлаганд байгаа хүмүүс илүү их үр дүнд хүрэхийг харна. Тэгээд таны удирдах арга барил шинэчлэгдсэнээр илүү үр дүнд хүрч, та ч бусдыг удирдахдаа итгэлтэй, сэтгэл хангалуун болж чадна.

Эх сурвалж: Мерил Дуглас " Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" хуудас 230
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58619
0 эможи

keyboard_arrow_up