7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
06 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Гарын арьсаа хэрхэн арчлах вэ?

админ
2018 оны 6 сарын 13

Холбоотой Зураг

Ус чийгийн дутагдлаас болж хүний бүх бие организм тэр тусмаа арьс хамгийн ихээр хэлмэгддэг. Учир нь хүний биеийн далан хувь нь уснаас бүрддэг. Арьс тослог чанараа алдвал дараа нь шингэнээ ч бас алддаг бөгөөд хагарч, үрчлээ үүсч, зөөлөн толигор байдал нь алдагдаж ирдэг. Тэгвэл юу юунаас түрүүн гарын арьс хамгийн хурдан хуурайшдаг. Учир нь бид байнга саван, угаалгын нунтаг хэрэглэж байдаг шүү.

1. Эрт хөгширч хуурайшвал

Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскийг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.

2. Хэрэв хагарч сайртвал яах вэ

Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15 - 20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.

3. Ургамлын ханд бэлтгэ

Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал:

Хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40 - 45 хэм болоход 15-20 минут хэртэй гараа дүрж байлгаарай.

4.  Балжингармын ханд

Балжингармын цэцэгнээс хоолны хоёр халбага авч мөн л хоёр стакан буцалсан усанд хийгээд хандалж хөргөнө. Хандалсан усны температур 40 -45 хэмд хүрмэгц 15-20 минут гараа дүрнэ. Энэ арчилгааг та хүссэн үедээ, гэртээ хийж болио шүү дээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58459
0 эможи

keyboard_arrow_up