COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүчирхэг эмэгтэй Опра Уинфригээс суралцах 7 чухал хичээл

2018 оны 6 сарын 13

Дэлхийн олон мянган эмэгтэйчүүдийг зоригжуулж чадсан, ток шоуны хатан хаан: Опра Уинфри. Тэрээр өөрийн өөдрөг үзэл, зоригтой хандлагаараа Хүчирхэг эмэгтэй хэмээн нэрлэгдэж, түүнийг мэдэхгүй хүн ч бараг байхгүй биз ээ.

Энэ эмэгтэй дэлхий дахинд чи хаанаас ирсэн, чиний өнгөрсөн амьдрал ямар ч байлаа гэсэн бүх зүйлс боломжтой гэдгийг харуулсан хүн юм.  Түүнээс суралцаж болох маш олон хичээлүүд байгаагаас бид заавал өөрсдийн амьдралдаа тусгаж, хэрэгжүүлэх хэрэгтэйг нь чамд зориулж бэлдлээ

#1 Сайхан амьдралд хүрэх том нууц гэж байдаггүй

“Амьдралд байх нууц нь өөрөө сайхан амьдралд хүрэх нууц гэж үгүй юм. Чиний мөрөөдөл зорилго юу ч байлаа гэсэн, түүнийхээ төлөө хөдөлмөрлөхөд бэлэн байгаа бол чи хүрч чадна”

Юу гэхээр, цагаан хар 2-оос л амьдрал тогтдог. Заримдаа бид нар амжилттай яваа хүмүүсийг хараад тэднийг ямар азтайг, ямар сайхан амьдралтайг нь бишрэх боловч түүнд хүрэх хүртэлх саад бартаагаар дүүрсэн замыг ажигладаггүй.  Тэд гагцхүү маш их унаж алдаж, маш их хичээл зүтгэл гаргаж байж амжилтад хүрсэн байдаг. Тиймээс амжилтад хүрэх нууцыг мэдэх гэж бүү хүлээгээрэй, эхлээд түүнийхээ төлөө зүтгэл гаргаж хөдөлмөрлөхдөө бэлэн бай.

#2 Найз нөхрөө зөв сонго

“Чамайг зөвхөн дээш ахихад туслах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл”

Өгсөж байхад чинь биш уруудаж байхад чинь саад болдог хүнийг найз гэдэг. Заримдаа чамд үнэнч, өөдрөг, чамд зөвхөн сайн сайхныг хүсдэг цөөхөн хэдэн нөхөдтэй байх нь илүү дээр сонголт болдог.

#3 Сөрөг зүйлсийг эерэгээр харж сур

“Сөрөг зүйлсийг гагцхүү өөдрөг хандлагаар л өөрчилж болно”

Опра хэдийгээр маш олон арьс өнгөөр, хүйсээр ялгаварлах шүүмжлэлд өртөж байсан боловч бүгдийг нь зөв, өөдрөг хандлагаар давж гарсан байдаг. Тийм учраас, саад бэрхшээл бүрт чамайг доош татах зөвшөөрөл бүү өг, тэр тусмаа чи дээш ахих ёстой шүү.

#4 Бусдад туслана гэдэг нь өөртөө туслаж буй хэрэг

“Өөрөө өөртөө сайн сайхан зүйлсийг авчрах зам нь бусдад сайн зүйлсийг хийх юм”

Бусдад тусалж, бусдыг дээш өргөж чаддагүй бол чамайг амжилттай хэмээн тодорхойлохгүй. Эргэж хариу нэхэлгүйгээр бусдад туслаж, түүнээсээ сайхан мэдрэмж авч чаддаг байх нь амжилттай хүмүүст байх хамгийн зөв дадал.

#5 Хэзээ, яаж завсарлага авахаа мэддэг бай

“Заримдаа амьдрал хэтэрхий завгүй болж ирэх үед, утасны дуудлага зогсолтгүй хангинаж, уулзахаар ирсэн хүмүүс урт дараалал үүсгэн хүлээх үед би зүгээр л зогсдог. Бүх зүйлсээ түр орхиод цацрах нарлуу, цэцэгсрүү харж хайр биднийг хүрээлж байгаа гэдгийг өөртөө сануулдаг”

Бид мөнгөний төлөө төрөөгүй. Ажлын төлөө ч амьдардаггүй. Тиймээс өөртөө хэт их ажил овоолох нь эрүүл мэнд, сэтгэл санаанд чинь ч аюул учруулдаг.

#6 Хийж буй зүйлдээ сэтгэл гарга

“Энэ бол чиний цаг хугацаа, чиний ажил, тиймээс үүнийг бүү дэмий үр”

Маш бяцхан ажлаас эхлээд том зүйлсийг хүртэл 100% гүйцэтгэлтэйгээр хийж сур. Хэрэв халтардуулж орхих гэж байгаа бол хөдөлмөрийн гарз, хийхгүй байсан нь дээр.

#7 Чи өөрөө өөрийнхөө эзэн нь

“Бид өөрсдийн амьдралдаа өөрсдөө л хариуцлага хүлээнэ. Өөр хэн ч орлохгүй”

Энэ бол үнэхээр чухал зүйл. Амьдралд чинь юу ч тохиолдсон чи л хариуцлага хүлээх учраас, аливаад эерэгээр хандаж, амьдралыг өөдрөгөөр харж сур. Энэ хандлага чиний амьдралыг ямар их өөрчлөнө гээч!

Эх сурвалж: JOY.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58423
3 эможи

keyboard_arrow_up