COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Бизнесээ хэрхэн урт хугацаанд тогтвортой эрхлэн явуулах вэ?

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Тогтвортой байдал нь бизнест хөрөнгө оруулалт олох гол үзүүлэлт юм. Та бизнесээ тогтвортой урт хугацаанд авч явахын тулд дараах зүйлсийг зайлшгүй үйл ажиллагаандаа хэвшүүлэх хэрэгтэй. Эдгээр хэвшлүүд нь урт хугацааны хөрөнгө оруулалт олоход тань туслах эерэг, үр дүнтэй үйл ажиллагааг бий болгоход тусална.

Төлөвлөх

Төлөвлөгөөгүй бол зүгээр л мөрөөдөл юм. Төлөвлөгөө нь урт байх албагүй ч тодорхой зорилго, стратеги, санхүүжилт, борлуулалт ба маркетингийн төлөвлөгөө зэргийг багтаасан байх хэрэгтэй. Төлөвлөгөө бичихдээ дээрх бүх зүйлийг орхилгүй төлөвлөх нь хамгийн чухал эхний алхам юм. Үүний дараа тавьсан зорилгоо хийж гүйцэтгэх боломжтой богино хугацааны зорилтууд болгосноор өдөр тутмын ажлын төлөвлөгөө гаргаснаар зорилго руугаа бага багаар урагшлах болно. Дээрх төлөвлөгөөг гаргах аргачлалыг “Google” –эс маш олон төрлийн бэлэн темплайтүүдээс сонгож өөрийн бизнес төлөвлөгөөг гаргах боломжтой.

Нарийвчилсан бүртгэл хөтлөх

Бүх амжилттай бизнесүүд нарийвчилсан бүртгэл хөтөлж байдаг. Нарийвчилсан бүртгэл хөтөлснөөр бизнес нь санхүүгийн хувьд ямар байр суурьтай байгаа, ямар бэрхшээлүүд тулгарч болох талаар та мэдэх болно. Компанийнхаа нөхцөл байдлыг сайн сэдэж байснаар тулгарсан сорилтуудыг даван туулах тохирсон стратегийг бий болгох боломж олгодог.

Өрсөлдөгчөө судлах

Өрсөлдөгч, зах зээлийн чиг хандлагыг байнга ажиглаж байх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд өрсөлдөгчдөөсөө суралцах, эсвэл та өөрийн компанийн давуу талаа олж харах боломжийг бий болгодог. Өөрийн давуу талыг ирээдүйд зах зээлд өрсөлдөгчдөөсөө ялгарах том ялгарал болгож хөгжүүлж болно. Өрсөлдөгчийн болон зах зээлийн судалгааг бэлэн судалгаа худалдаж авах, аутсорсинг ашиглаад өөрийн компанидаа зориулсан судалгааг хийлгэх эсвэл өөрсдөө хийх боломжтой. Ялгарал амжилтын үндэс.

Эрсдэлээ тооцох

Таны бизнес өсөхөд туслах амжилтын түлхүүр нь эрсдэлээ тооцох юм. Та бизнестэйгээ холбоотой шийдвэр гаргахдаа “Байж болох хамгийн муу үр дүн юу вэ?” гэсэн асуултыг өөртөө тавьж, санхүүгийн нөхцөл байдал, ирээдүйд нөлөөлөх үр дагаврыг тооцож занших хэрэгтэй.  Хэрвээ тооцоолсон эрсдэлүүдээ харгалзан шийдвэр гаргавал ирээдүйд асар их үр өгөөжийг бий болгох боломж юм.

Шинийг эрэлхийлдэг байх

Бизнесээ сайжруулж, өрсөлдөгчдөөсөө илүү гарахад туслах арга замыг эрэлхийлдэг байх. Байгууллагынхаа ажилчдыг мэдэхгүй зүйлээсээ зугтдаг биш, мэдэхгүй зүйлээ судалдаг байнга шинэ санаа, шинэ арга барилыг эрэлхийлдэг дотоод соёлтой хамт олон болгож төлөвшүүлэх.

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байнга сайжруулж байх

Бизнесийн удаан тогтвортой оршин тогтнох гол тулгуур нь хэрэглэгч, харилцагчид байдаг. Ихэнх байгууллагууд хэрэглэгчид сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх нь маш чухал, үйлчлүүлэгчид манайхаас өөр олон сонголт байгаа гэдгийг мартдаг. Энэ нь олон бизнес  хаалгаа барих гол шалтгаан болдог.  Тэгэхээр байнгын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж цаг үе, зах зээлийн чиг хандлагыг ажиглаж байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулахын тулд та өөрийн бизнестэй төстэй гадаадын эсвэл дотоодын амжилттай яваа бизнесийг үлгэрлэж өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг байнга тэр компанийн төвшинд хүргэхээр хичээж ажиллах хэрэгтэй. Ингэж тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж чадсанаар ирээдүйд нэгэн өдөр та тухайн үлгэрлэдэг компанийнхаа  хамгийн том өрсөлдөгч нь болсон байх болно.

Эх сурвалж: microcredit.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57654
0 эможи

keyboard_arrow_up