COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бүсгүй таны цагийг хэмнэх ахуйн зөвлөгөө

2018 оны 5 сарын 21

ахуйн зөвлөгөө зурган илэрцүүд

Гэр ахуйн ажил хийхэд зарим тохиолдолд бидэнд нэлээд хүндрэл гардаг шүү дээ. Тэгвэл эдгээр хүндрэлүүдийг даван туулах бяцхан зөвөлгөөнүүдийг бүсгүй танд хүргэе. Эдгээр зөвөлгөөнүүд таны цагийг хэмнэх болно. 

Ямарваа нэгэн шинэ зүйл худалдаж авсны дараа код, үнийн цаас гэх мэт зүйлүүдийг хуулж авахад хэцүү байдаг билээ. Тэгвэл сэнсээр хэсэг хугацаанд үлээлгэсний дараа хуулахад хялбар байдаг байна. 


Нимбэгний шүүс ямар ч цайруулагч бодисыг орлож чаддаг. Угаалга хийхдээ ¼, ½ нимбэгний шүүсийг нэмж хийвэл өнгөө алдсан цагаан цамц сэргэх болно. 


Шилний үнэрийг арилгахын тулд нэг халбагаа гич хийгээд угаагаарай. 


Урагдсан трикогоо битгий хаяарай. Түүгээр чимэглэлийн лааны тоос арчихад хялбар байдаг. 

Нарийхан хоолойтой ваар, шилийг угаахад хэцүү байдаг. Тэгвэл нэг хоолны халбага цагаан будааг шилэндээ хийж, дээрээс нь халуун хөөстэй ус хийгээд сэгсэрч болох юм байна. 


Аяга таваг угаагч саванд хундага, бакал хийж байгаа бол тэднийг хооронд резинээр холбоорой. Тэгвэл хагарах аюул гэж үгүй болно. 

Зөөлөн тавилга дээр чинь гэрийн тэжээвэр амьтны үс наалдаад авахад хэцүү байна уу? Тэгвэл зүгээр л нойтон резинэн бээлийгээр төвөггүй авч болох юм байна. 



Ногоон ургамлыг давстай усаар угаавал зүгээр. 



Оёдол тавихад зориулагдсан багажийг тоос сорогчны хошууг цэвэрлэхэд ашиглаж болно. 



Тавилгынхаа өнгийг өнгөнийх нь дагуу сонгосон гутлын тосоор сэргээж болно.



Бага зэрэг усанд найруулсан элсэн чихэр гарны тосыг арилгах шилдэг арга. 



Хуучин электрон шүдний сойзоор плитаны завсрыг цэвэрлэхэд ихэд тохиромжтой. 



Хулдаасны өнгийг сэргээе гэвэл шүдний оогоор цэвэрлэж болно. 



Кофены шүүлтүүрээр зурагт, компьютер, хөгжим гэх мэт зүйлүүдийг арчихад эвтэйхэн. 



Гамбанзнаас ямарваа нэгэн толбыг арилгахад нимбэгний шүүс тус болно. Нимбэгийг дундуур нь хувааж толботой хэсгээр арчиж 20 минутын дараа угаана. 



Угаалгын уутыг зарим нэг жижиг сажиг зүйлийг угаахад ашиглаж болно. 



Хувцас цэвэрлэдэг наалтаар гэрлийн бүрхүүл цэвэрлэхэд тохиромжтой. 



Толин дээр наалдсан ямар нэг наалт, цавуулаг зүйлийг арилгахын тулд майонез түрхээд уян шпателиар хусахад хангалттай. 



Кофены машиныг цэвэрлэхийн тулд цагаан будааг ашиглаж болно. 



Зэсээр хийсэн зүйлийг цэвэрлэхдээ уксус, давс, гурилыг ижил хэмжээгээр хийсэн хольцоор арчина. 

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57547
0 эможи

keyboard_arrow_up