7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
10 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АТМ машинаас мөнгө авахдаа анхаарах зүйлс

админ
2018 оны 5 сарын 19

Arslan.mn

Өнөө цагт хүн бүхэн л кредит карт эзэмшиж, аюулгүй байдлаа эрхэмлэх болжээ. Гэвч кредит картаа ашиглаж, АТМ (Automated teller machine) буюу бэлэн мөнгөний машинаас мөнгө авах нь дансны хувийн нууцлал алдагдах, бэлэн мөнгөний эрсдэлд оруулах аюултай ажээ.

1. Карт уншигчийг шалгах:

Бэлэн мөнгөний машины карт уншигч нь цаад банкиндаа картны бүх мэдээллийг илгээж байдаг. Тиймээс та үүнийг нэг шалгахад гэмгүй.

2. Жинхэнэ эсэхийг шалга:

Хуурамч карт уншигч нь жинхэнээсээ хамаагүй зузаан, өргөн, болхи хийцтэй байдаг. Тиймээс ийм карт уншигчтай бэлэн мөнгөний машиныг ашиглахгүй байхыг зөвлөе.

3. Картан дээрх чип аюулгүйн баталгаа болж чадахгүй:

Хэдийгээр чиптэй карт нь харьцангуй аюулгүй, сайн хамгаалалттай байдаг ч гэлээ бүх бэлэн мөнгөний машин чиптэй картыг уншиж чаддаггүй байна.

4. Жижигхэн камер:

Зарим хулгайч нар бэлэн мөнгөний машины товчлуур хэсэгт хэнд ч мэдэгдэхээргүй камер суулгасан байх нь бий. Энэ нь таны нууц кодыг мэдэж авахад хангалттай хэрэгсэл болдог.

5. Товчлуурыг шалгах:

Өндөр нууцлалтай бэлэн мөнгөний машины товчлуур хэсэг нимгэн бөгөөд тоонууд нь тод, цэвэрхэн бичигдсэн байдаг. Харин үүнээс харьцангуй зузаан, зарим тоо нь бүдгэрсэн байвал хуурамч байх магадлалтай. Энэ нь таны нууц кодыг алдагдуулах эрсдэлтэй гэсэн үг юм.

6. Кодоо харуулахаас болгоомжил:

Таны хажууд болон ард зогсож байгаа хүмүүс хэнд ч мэдэгдэлгүйгээр таны нууц дугаарыг харах боломжтой. Тиймээс биеэрээ юмуу гараараа халхалж байхад гэмгүй.

7. Түүнчлэн…

Бэлэн мөнгөний машины камерт ч гэсэн таны нууц кодоо хийж байгаа нь бичигдэж байгаа. Тиймээс камерт харуулахгүй байх зорилгоор товчлуурын дээд хэсгийг гараараа халхалж, кодоо хийж байгаарай.

8. Банканд гомдол гаргах эрхтэй:

Хэрвээ та бэлэн мөнгөний машинд карт эсвэл мөнгөө залгиулсан бол, ажлын 3-5 хоногийн дотор мэдэгдэж, буцаан авах боломжтой. Түүнчлэн карт захиалахдаа хийсэн гэрээгээ эргэн нэг уншаарай. Танд хэрэгтэй бүх зүйлсийг тэнд бичсэн байгаа

Эх сурвалж: Ugluu.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57482
5 эможи

Зочин
2018-05-20 09:28
Зарим орк нь АТМ-ын бүхээгт хамт орж ирчихээд гарахыг хүсэхээр юун сүртэй юм гээд уурлаад бөөн юм болдог....
keyboard_arrow_up