COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ?

2018 оны 5 сарын 16

Одуудын бодит байдал дээрх төрх нь зурган дээрхээ гүйцдэггүй нь нууц биш. Харин тэдний зурган дээр сайхан харагддаг арга ердөө л гэрэл сүүдрийг мэдэрч зөв байрлалд зогсдог явдал юм. Зургийг хэзээ ч авахуулж болно, харин зурганд үлдэх таны төрх мөнх билээ. Биеийнхээ өө дутагдлыг нууж, илүү хөөрхөн харагдахыг хүсэж байвал гэрэл зурагчин Jodi Ball-ийн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ?

1 “S” хэлбэрийн зогсолт

Тэгшхэн зогсоход хөлийн майга илүү тодорч, том биетэй харагддаг. Түүний оронд бага зэрэг далийж зогсоорой.

“S” хэлбэрийн зогсолт

2 Далий суулт

Бас л тэгшхэн биш, далий шугамын дагуу суувал чөлөөтэй, дур булаам харагдахаас гадна байгаагаасаа илүү туранхай харагдах давуу талтай.

Далий суулт

3 Заримдаа бид зураг авахуулах үедээ өөрийн эрхгүй нүүрэндээ хүрчихдэг. Тэгвэл алгаа нүүрэндээ бүхэлд наах биш, хуруугаа салгаж, мөн нөгөө гараараа тохойгоо тулаарай.

4 Мөрөө бага зэрэг унжуулж өгөх нь хүзүүг урт харагдуулдаг. Мөн гараа хумихаас зайлсхий.

5 Өвдөгөө нугалах

Зогсор байрлалаар зураг авахуулж байгаа бол “S” хэлбэрээр зогсохоо мартаж болохгүй. Мөн өвдөгөө бага зэрэг нугалвал илүү дээр харагдах болно.

Өвдөгөө нугалах

6 Камерны өөдөөс яг чигээрээ харж зураг авахуулах нь илүү гялаан нүүртэй, тарган харагдах үндсэн нөхцлийг бүрдүүлнэ. Харин үүний оронд толгойгоо үл ялиг унжуулж, нүүрээ аль нэг талруу  илүү чиглүүлвэл зохимжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57313
6 эможи

keyboard_arrow_up