COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хувцас загварын хувьд таныг хоцрогдож буйг илтгэх 10 нотолгоо

2018 оны 4 сарын 30

Хувцас загвар, нүүр будалт хэв маяг маш хурдан өөрчлөгдөн солигдох болжээ. Орчин үед өнгөрсөн үеэс ирсэн хүн шиг харагдхын тулд та заавал эмээгийнхээ хувцсыг өмсөх хэрэггүй. Ердөө л өмнө нь трэнд болж байсан загварын хувцас өмсөхөд хангалттай. Энэхүү мэдээллээр хэрхэн гадаад байдлыг тань сүйтгэх зүйлүүдээс татгалзах вэ гэдэг талаар зөвлөгөө өгөх болно. 

Хувцас загварын хувьд таныг хоцрогдож буйг илтгэх 10 нотолгоо

1 Өнгийн тирко

Тод өнгийн шилэн тирконууд хэдхэн жилийн өмнө бүсгүй бүрийн гоёл болоод байсан билээ. Ийм тирко нь хүний анхаарлыг шууд татахаас гадна сэтгэл санаанд нөлөөлдөг хэмээн үздэг байсан юм. 

Харин 2017 оны Калзедониа дахь загварын 7 хоногийн үеэр өнгийн тирко тийм ч их алдартай байсангүй. Оронд нь загвар зохион бүтээгчид зурагтай, цэгтэй, хээтэй, шигтгээтэй тирконуудыг хувцаслалтанд өргөнөөр оруулж өгчээ. 

Өнгийн тирко

 

2 Тэгшхэн тайралттай үс

Багадаа барбигаар тоглодог байсан охин бүр урт долгионтой, урдуураа тэгшхэн тайрсан чёлктой байхыг хүсдэг байсан байх. Одоо бол хүүхэлдэйнүүд хүртэл орчин үеийн, бодит байдалтай илүү адилхан болжээ. Сүүлийн үеийн үс засалтанд нүдэн дээгүүр татсан шулуун, өтгөн тайралтыг загварлаг гэж үзэхээ больсон байна. 

Тэгшхэн тайралттай үс

3 Шивүүлсэн хөмсөг

"Smashbox" нүүр будагны брендийн мэргэжилтэн, нүүр будагч Вилл Малхербе (Will Malherbe) хөмсөгөө шивүүлэх гэдгийг мартах цаг нь болсон хэмээн зөвлөж байна. Тэрээр нүүр буддаг ажлынхаа улмаас хөмсгөө шивүүлсэн мянга мянган бүсгүйчүүдтэй таарч байсан ч зөвхөн 5 юм уу 5-аас бага тооны бүсгүйчүүдэд зохисон байсан гэсэн байна. Хөмсөгний оронд нарийхан шулуун зураас байх нь онцгүй харагддаг.  

Шивүүлсэн хөмсөг

4 Нарийхан хөмсөг

Дээр дурдсанчилан хөмсөгний хэлбэр, хэмжээ нь хиймэл байх нь үнэхээр зохимжгүй харагддаг. Нарийн хөмсөгнөөс илүүтэйгээр өргөн хөмсөг трэнд болж байгаа ч натурал харагдах хэрэгтэй. 

Нарийхан хөмсөг

5 Нүүрний гэрэлтүүлэгч

Нүүрээ будах гэж хичнээн олон зүйл давхарлаж нялдаг байсан үе ард хоцорчээ. Учир нь нүүр будгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч "Bobbi Brown" брендийн үүсгэн байгуулагч бүсгүй нүүр гэрэлтүүлэгч саа үеэ өнгөрүүлсэн гэсэн байна. Үүний оронд чийгшүүлэх тос, уруул өнгөлөгчийг тухайн хэсэгт бага зэрэг түрхэхэд хангалттай гэжээ. 

Нүүрний гэрэлтүүлэгч

6 Жигд бус өнгөтэй арьс

Наранд борлосон арьс эрүүл бөгөөд үзэсгэлэнтэй харагддаг. Харин улбар шар өнгийн арьс тийм ч сайхан харагдахгүй л болов уу. Наранд бага зэрэг биеэ шарах, тусгай төхөөрөмж ашиглан арьсаа жигд борлуулах тал дээр илүү их анхаараарай. Гэхдээ наранд биеэ шарахын өмнө нарны тос заавал түрхэх ёстойг бүү март. 

Жигд бус өнгөтэй арьс

7 Том сүртэй даашинз

Навсайсан, сул даашинзыг сүүлийн үед хөдөө тосгоны хүмүүс л өмсөх болсон. Жил бүр зохиогддог "Met Gala ball" үдэшлэг нь жинхэнэ загварын шоу буюу ялангуяа гайхалтай даашинзуудыг нэг дороос харах боломжыг олгож байна. Өнөө үед алдартай бүсгүйчүүд энгийн бие барьсан, урт даашинзыг илүүтэйгээр сонгох болжээ. 

Том сүртэй даашинз

8 Амьтны үс

Амьстны үсийг зөвхөн баячууд өмсдөг гэсэн ойлголт одоо бараг үгүй болжээ. Харин ч бүр амьтдыг хамгаалах хэрэгтэй гэдгийг хүмүүс чухалчлан үздэг болж. "Stella McCartney", "Armani", "Calvin Klein", "Tommy Hilfiger" зэрэг томоохон брендүүд амьтны үсийг ашиглахгүй гэдгээ зарласан билээ. 

Хэрвээ та үслэг эдлэлд дуртай бол хиймэл үстэй, тод өнгийн хувцас сонгоорой. 

Амьтны үс

9 Лакан гутал

Лакан материалтай гутал нь жоохон хүүхдүүдэд л хөөрхөн харагддаг. Хэрвээ насанд хүрсэн эмэгтэй хүн ийм гутал өмссөн бол түүнийг загварын мэдрэмжгүй хэмээн дүгнэх болно. 

Лакан гутал

10 Жирийн куртик

Куртик тань хэдийгээр дулаахан, тухтай байсан ч таныг бусдаас онцгой харагдах боломжыг үгүй хийж байдаг. Мөн ихэвчлэн хар бараан өнгөтэйг өмсдөг бол сонирхолтой тод өнгө сонгохоор зориглоод үзээрэй. 

Жирийн куртик

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
1
wow an post
1
yay an post
4
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
56702
23 эможи

keyboard_arrow_up