COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Англи хэлийг бие даан сурахад тань туслах шилдэг сайтууд

2018 оны 4 сарын 27

Arslan.mn

Хорвоо ертөнц толгой эргэм хурдтайгаар өөрчлөгдсөөр байна. Улс хоорондын хил хязгаар улам бүр бүдгэрч, олон хэлийн үндэстэн ястан ойртон нягтарч, эртнээс зөгнөн хэлж байсан даяарчлалын эрин үе иржээ. Визгүй зочдыг хүлээн авдаг улс орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болж, агаарын нислэг тэнгэрт хадсан үнэтэй байхаа болилоо. Чемоданаа бэлдэж гараад л онгоцонд сууж хэдхэн цаг нисээд харь орны өв соёлыг гайхан шагширч явах тун ч амархан болж. Гэтэл ингэж явахад маань юу саад болоод байна? Ердөө л хэлний мэдлэг. Ялангуяа англи хэлийг судалснаар та өөртөө өргөн боломжуудыг нээж, амьдралаа цоо шинээр эхлэх болно.

Орчин цагийн шинэлэг технологийн ачаар та гадаад хэлийг хурдан, үр дүнтэй, бас үнэ төлбөргүй эзэмших боломжтой. Англи хэлийг бие даан сурахад тань туслах хамгийн үр өгөөжтэй 5 сайтыг танилцуулъя.

1. Learning English.

Жирийн америкчуудын амьдралын үнэн түүхээс авсан олон тооны бичлэгтэй. Дуудлага нь маш тод тул ярианы сайн практик болно. Өөрийн төвшинд тохирсон хичээлийг сонгон авч аажмаар гүнзгийрүүлэн үзэж болдог.

2. BistroEnglish 

Мөн аудио болон видео бичлэгээр сургадаг. YouTube дээр тавигдсан хичээлийг одоогийн байдлаар хэдэн сая хүн үзээд байна. Алдартай кинонууд, дуу хөгжимтэй холбоотой хичээлээс гадна жуулчдад зориулсан тусгай хөтөлбөртэй.

3. BBC мэдээний сайт.

Хэлний мэдлэгээ сайжруулахыг хүссэн хүн бүрд тохирно. Та англи хэлний анхны мэдэгдэхүүнтэй бол шууд л ВВС-ийн бичлэгүүдийг үзэж эхлээрэй. Энд хэрэгтэй шинэ үгсээр баялаг төрөл бүрийн мэдээлэл бий. Мөн төрөлх англи хэлтэнтэй харилцан ярилцах боломжтой.

4. PrePly.

Энэ бол аль ч төвшний хэрэглэгчдэд тохирох их сонирхолтой портал юм. Дэлхийн аль  өнцөг буланд оршин суудгаас үл хамааран дурын сонирхсон хэлээ сонгон судлах боломжийг олгодог. Түүнээс гадна та ямар нэгэн хэлийг чөлөөтэй эзэмшсэн бол энэ сайтад багшилж мөнгө олж болох юм.

5. Merriam Webster.

Хэрэглэхэд маш тохиромжтой цахим толь бичиг. Мэдэхгүй үгээ бичсэн ч болно, микрофон руу хэлсэн ч болно. Цахим толь бичиг дор нь хариуг нь гаргана. Мөн зөв дуудлагыг нь сонсох боломжтой.

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56579
0 эможи

keyboard_arrow_up