COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Түрийвч худалдан авахдаа үүнийг заавал анхаараарай!

2018 оны 4 сарын 26

Эмэгтэйчүүдэд зориулан тансаг сайхан түрийвч сонгох нь тийм ч хялбар зүйл биш. Энэхүү чухал зүйлийг сонгохын тулд хэмжээ, хэлбэр, өнгө, материал, үнэ гээд бүхий л зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Мөнгө хадгалах зориулалтыг нь тооцохгүй бол түрийвч гэдэг бол эмэгтэй хүний хувьд гоёл чимэглэлийн нэгээхэн хэсэг нь л гэсэн үг. Харин сүүлийн үед савхин гадартай түрийвч моодонд ороод байгаа бөгөөд наранд ганддаггүй үргэлж  анхаарал татам харагддаг гэнэ.

Түрийвч худалдан авахдаа үүнийг заавал анхаараарай!

1 Материал

Ихэнхидээ цүнхэн дотор байдаг учир төдийлөн анхаарал шаардагдахгүй мэт санагдана. Гэхдээ та энэхүү зүйлд үргэлж болгоомжтой харьцах ёстой мөнгөө хадгалдаг шүү дээ. Түрийвч сонгохын тулд нэн түрүүнд түүний материалыг сонгох хэрэгтэй. Цэвэр арьсан түрийвч сонгох нь хамаагүй дээр. Энэ тохиолдолд танд удаанаар зүтгэх бөгөөд элэгдсэн ч өмнөх хэлбэр, төрхөө алдахгүй. Мөн могой, матрын арьсан түрийвч сонгосон ч болно. Эдгээр материалууд ч чанар сайтай.

Материал

2 Ямар өнгийг сонгох вэ?

 Харин өнгөний хувьд гоёл чимэглэлд хандаж байгаа мэт хандах хэрэгтэй гэжээ. Зарим эмэгтэйчүүд нэг өнгийн түрийвчинд дуртай байхад зарим нь олон өнгөтэй, шигтгээ, шүр ихтэй түрийвч сонирхох нь бий. "Фэнг-шуйн"-д зааснаар түрийвчний өнгө чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Эрт дээр үеэс улаан өнгө нь мөнгө ихээр дууддаг гэж үзэж байсан бол харин Хятадын сүсэг бишрэлээр бол хар өнгө мөнгө дууддаг гэнэ. Мөн түрийвчиндээ хэр их мөнгө зарцуулсан байна төдийн чинээ мөнгө дагуулдаг гэлцдэг. Тэгэхээр ганц бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүдэд ч мөн хамааралтай гэдгийг санаарай. Гэхдээ хамгийн түрүүнд түрийвчний чанар чухал гэдгийг мартаж болохгүй.

Ямар өнгийг сонгох вэ?

 

Хэрвээ та түрийвчний иухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх линкээр орж үзээрэй.

Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? ~

Үүнийг түрийвчиндээ хийгээрэй. Та хэзээ ч мөнгөөр тасрахгүй! ~

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56569
5 эможи

keyboard_arrow_up