COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хэзээд загварын хэв маягаа алддаггүй 7 төрлийн цүнх

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

Цүнх гэдэг бол эмэгтэй хүний хувьд зөвхөн гоо сайхны зүйл, хэрэгтэй зүйлсээ хийдэг төдий зүйл биш юм. Харин эмэгтэй хүнийг тодорхойлох хамгийн чухал дагалдах хэрэгслүүдийн нэг. Ямар хувцас, гутал өмсөнөөс шалтгаалан цүнхээ тохируулан зүүхээс гадна биеийн өндөр , хэлбэрээ харгалзан цүнхнийхээ хэв загварыг сонгох ёстой байдаг. Бид та бүхэндээ эмэгтэй хүн бүхэнд байх ёстой 7 төрлийн цүнхийг танилцуулж байна. Эдгээр цүнхнүүд ямар ч хувцас өмссөн тохиромжтой харагддаг гэж үздэг.

Урт оосортой цүнх






Эмэгтэй хүнийг чөлөөтэй, эрч хүчтэй харагдуулдаг цүнх. Хоёр гарыг сул, чөлөөтэй байлгаж өгдөг учраас бусад цүнхнээс давуу талтай.

Хаана үүрвэл зохимжтой вэ? - Албанаас бусад бүх тохиодолд тохиромжтой. Дэлгүүр хэсэх, найзуудтайгаа уулзаж гадуур алхах, чөлөөтэй хувцас өмссөн үед /жишээ нь жийнс/ ийм төрлийн цүнхийг үүрч болно.

Хэрхэн сонгох: Ийм төрлийн цүнх жижиг байх тусмаа илүү биед амар байдаг. Мөн биеийн өндөр тохируулан ташаанаас доошгүй байх урттай цүнх сонгохыг зөвлөж байна.


Гар цүнх




Яг л дугтуйг санагдуулам ийм загварын цүнх нь дэгжин бүсгүйчүүдийн сонголт. Гар утас, түлхүүр зэрэг зүйлсээ авч явахдаа хэрэглэхэд тохиромжтой.

Хэрхэн сонгох: Өдөр тутамдаа барих гэж байгаа бол гялгар, хилэн материалаас татгалзах хэрэгтэй.

Хаана үүрвэл зохимжтой вэ? Нэхмэл ороол, ноосон цамцан дээр зохимжгүй. Гартаа байнга барьж байх учраас дэлгүүр хэсэх, аялалд явахад зэрэгт тохиромжгүй. Харин найз нөхөдтэйгээ уулзах, кафед суух зэрэгт тохиромжтой.

Tote-bag




Дунд зэргийн урттай, мөрөндөө үүрэх болон гартаа барьж явахад тохиромжтой оосортой. Тэгш өнцөгт буюу трапец хэлбэртэй байдаг бөгөөд сонгодог загвар онгорхой эсвэл, нэг товчтэй байдаг. Гэхдээ ихэвчлэн цахилгаантай загварыг эмэгтэйчүүд сонгодог.

Хаана үүрвэл зохимжой вэ? Том зай ихтэй учир дэлгүүр хэсэх, ажилдаа явахдаа барьвал зохимжтой. Намхан болон өндөр өсгийтэй бүхий л гутал дээр зохицох давуу талтай. Үсээ энгийн самнасан үед илүү чөлөөтэй , зохимжтой харагддаг.

Хэрхэн сонгох: Ийм загварын цүнх сонгохдоо А4 хэмжээний цаас , нөүтбүк багтахаар хэмжээтэй аваарай. Бор, арьсан материалтайг сонговол олон  төрлийн хувцас дээр зохицно.



Ажил хэрэгч, бизнес цүнх




Хатуу биетэй, гоёл чимэглэл багатай , дэгжин, цүнхний оосор хэмжээний хувьд дунд зэргийн.

Хаана барих вэ?  Ажил хэрэгч уулзалт, албан ажилдаа барихад хамгийн тохиромжтой. Ийм загврын цүнх урт оосортой байдаг ч ажил хэргийн үед мөрөн дээрээ үүрэхгүй байсан нь дээр. Гартаа барих, бугуйндаа тогтоож бариарай.

Хэрхэн сонгох: Өөрийнхөө биеийн хэмжээнд тохирсон хэмжээтэй, гоёл чимэглэл багатай, дэгжин загвартайг сонгоорой.

Үдэшлэгт барих цүнх




Гартаа барьж, зүүж болох хатуу биетэй, жижиг гар цүнх

Хаана барих вэ? Хүлээн авалт, үдэшлэг, коктейль бар гэх мэт хаана очих гэж байгаагаас хамааран ямар хэлбэр, гоёл чимэглэтэй цүнх үүрэхээ шийдээрэй. Жижиг үдэшлэгний гар цүнхээ зүүж буй үнэт эдлэл, ээмэг, зүүлттэй тохируулан сонгох хэрэгтэй.

Хэрхэн сонгох: Мөнгө , түлхүүр, гар утас, карт зэргийг хийх зориулалттай. Өмсөж буй хувцастайгаа зохицсон байх ёстой. Алтлаг өнгөтэй даашинз өмссөн бол чагтан түгжээтэй сонгодог, чамин цүнх сонгох хэрэгтэй.

Аялал, амралтын цүнх




Олон үйлдэл бүхий цүнх. Багтаамж сайтай учраас спортоор хичээллэхдээ, аяллалд явахдаа барихад хамгийн тохиромжтой.

Хаана барих вэ? Дэлгүүр хэсэх, гэр бүлийнхэнтэйгээ зугаалах, салхинд гарахдаа авч явж болно. Өдөр тутмын, энгийн бүхий л хувцас дээр зохицдог. Өндөр өсгийтэй гутал дээр тохиромжгүй.

Хэрхэн сонгох: Ийм загварын цүнх сонгохдоо аль болох чанартайг нь сонгоорой. Гарт эвтэйхэн бариултай байх хэрэгтэй.

Өөрт хамгийн хэрэгтэй ашиг тустай цүнхээ сонгох хэрэгтэй. Шүүгээндээ хадгалах гэж юм худалдаж авдаггүй шүү дээ.

Эх сурвалж: emegteichuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56567
0 эможи

keyboard_arrow_up