COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нүүр будалтын багсууд ямар үүрэгтэй вэ?

2018 оны 4 сарын 26

нүүрний багс зурган илэрцүүд

1. Энгийн болон  хуурай пудрт зориулсан багс

2. Хацрын энгэсэгний багс.

3. Дэвүүр бүхий багс. Уг багс нь нүүрнээс будагны илүүдэл хуурах хэсгүүдийг арилгах үүрэгтэй. Энэхүү багсыг маш зөөлөн хөдөлгөөнөөр нүүрний хэсгүүдээр бутарч унасан нүдний хуурай тенийг ямар ч ул мөр үлдээлгүй цэвэрхэн арилгана.

4. Энэхүү том багсыг шанаа хэсгийн өө дарах болон хацрын энгэсэг түрхэхэд ашиглана.

5. Өө дарах багс.

6. Тень түрхэх зориулалт бүхий багс. Уг тенийг хамгийн зөөлөн материалаар ихэвчлэн хийдэг ба энэ нь нүдний зөөлөн зовхи болон  нүд орчмын хэсгийн хүрэхэд хэцүү хэсгүүдэд төвөггүйхэн хүрч үүргээ гүйцэтгэдэг байна.

7. Хамрын өөг арилгах зориулалттай бага гарын муруй багс.

8. Шингэнэ өө дарагч болон шингэн крем пудр түрхэх зориулалттай багс. Энэхүү багсыг зөвхөн синтетик цуултаар хийсэн байх шаардлагатай.

9. Кабуки багс. Хуурай болон энгийн пүдр түрхэх зориулалттай. Нэгэн жигд түрхэнэ.

10. Нүдний тень түрхэх том багс. Уг багсын тусламжтайгаар нүдний дээд зовхиний дээд хэсгээр их өргөн түрхэгдэх цайвар өнгийн тениүдийг түрхэж болно. Энэ багсны арай жижиг хувилбар багсаар үлдсэн гол тениэ түрхдэг байна.

11. Тень түрхэх зориулалттай маш нарийн богино багс. Нүдний зовхи орчмын төвөгтэй хэсгүүдэд хүрч тень түрхэх зориулалттай.

12. Тень түрхэх багс.

13. Уруулын багс. Уруулын будгаа түрхэхийн өмнөх ерөнхий хэв буюу хүрээ гаргахад ашиглагдана. Синтетик цуулт бүхий материалаар хийгдсэн байвал зохимжтой.

14. Нүдний харандаа болон тениэр зурсан шугамуудыг  уртасгах үүрэгтэй багс.

15. Нүдний харандаагаар зурсан зураасыг зөөлрүүлэх багс.

16. Нүдний харандааг ашиглаж зурсан зураасыг зөөлрүүлэх зориулалт бүхий муруй багс.

17. Тень түрхэх багс.

18. Шингэн өө дарагчуудыг түрхэх бага гарын багс. Нүүрний жижигхэн өөг дарах болон цэгэн өө дарахад ашиглагдана.

19. Хөмсөг будах муруй багс. Энэхүү муруй багсын тусламжтайгаар хөмсөгний харандаагаар будсан хэсгийг цэвэрхэн жигд тарааж өөгүй харагдуулах эсвэл хөмсөгийг тениэр жигд будах зориулалттай.

20. Хөмсөгний сам.

21. Спонж (аппликатор). Зовхины хуурай болон шингэн тень түрхэхэд ашиглагдана.

22. Хөмсөгний сам

www.mongolcom.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56552
0 эможи

keyboard_arrow_up