COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зуун настаар батгыг ор мөргүй эмчилцгээе

2018 оны 4 сарын 26

Холбоотой Зураг

Зуун наст ургамлын ашиг тусыг дурдаад барахгүй билээ. Ганцхан нүүрэнд ч биш, ус, хумс гээд ходоод гэдсэнд хүртэл гайхамшигтай үйлчилгээ үзүүлдэг.

Алое вера нь ургамлаараа байвал илүү үр дүнтэй шүү. 

-Арьсыг чийгшүүлнэ. Хуурай арьстай, мөн хүйтний улиралд арьс тань ихээр хуурайшдаг бол алое шүршигч, тослог арьстай бол гелийг түрхэх нь арьсыг чийгшүүлж, толигор болгоно.

-Алое вера гелийг арьсанд түрхэж хэрэглэхэд арьсанд гаднаас нь тэжээл өгдөг.

-Арьсыг цайруулна. Нүүрний арьсан дээрх толбо, нөсөөг бүдэгрүүлдэг тул таны арьсны өнгийн цайруулж, гэрэлтүүлнэ.

-Арьсны нүх сүвийг жижигрүүлнэ. Алое вераг арьсандаа түрхэх буюу шүршихэд нүдэнд харагдахуйц томорсон нүх мэдэгдэхүйц жижгэрдэг.

-Батга арилгана. Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол үхэжсэн эд, эсийг гуужуулж, тосны булчирхай бөглөрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй Алое вера гелийг хэрэглээрэй. Нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул орой унтахаасаа өмнө гелийг түрхэх буюу шүүсийг хөвөнд шингээн арчвал батга арилгана. Мөн батганы улмаас үүссэн сорвин дээрээ түрхэж болно.

Алое верагаас 1 хуруу хэртэй хэрчим байхад л болно. Гаднах ногоон хальсыг нь зүсэж аваад доторх цагаан гелийг нь ашиглана. Батгатай хэсэг дэээрээ цагаан гелээ түрхээд 20-30 минут байлгана. Батгаа тэр дор нь арилгахыг хүсвэл өдөрт 1-2 удаа хэрэглэж болно. Зуун настынхаа хальсаар нүүрээ үрж болно. 15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

www.beautymall.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56550
0 эможи

keyboard_arrow_up