COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хуурайшсан арьсаа гэрийн нөхцөлд хэрхэн чийгшүүлэх вэ

2018 оны 4 сарын 24

Холбоотой Зураг

Хэрэв тaны арьс уян хатан чанараа алдаж, хуурайших хандлагатай болсон бол яаралтай арга хэмжээ авахыг зөвлөе. Учир нь хуурайшсан арьс нь үрчлээ суух үндэс болдог.

Тиймээс арьсаа чийгшүүлэхийн тулд дараах аргуудыг гэртээ хэрэглээрэй 
 
1.Өндөгний цагаан, багахан нимбэгний шүүс, зөгийн бал холиод нүүрэн дээрээ 20 минут маск тавиарай. Таны арьсыг чангаруулж, өнгөлөг болгоно. 
 
2. Түүхий төмсийг үрэгчээр жижиглээд нүүр болон хүзүүн дээрээ тавиарай. 20-30 минут тавиахад хангалттай. 
 
 3. Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20минутын дараа арилгана.
 
4. Өргөст хэмхийг үрэгчээр үрээд шүүс болгон /2 хоолны халбага / түүн дээрээ 50 гр тараг, бага зэрэг хүнсний хивэг хийгээрэй. Нүүр болон хүзүүндээ түрхээд хатсаны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 
 
5. Авокадо жимсийг нухаад 1цайны халбага зөгийн бал,хагас халбага нимбэгийн шүүс, тарагтай холиод хөргөгчинд хийж хүйтнээр нь түрхэнэ. 20-30мин байлгаад угаана.
 
6. Оливын тос, наргил модны самрын тосоор нүүр хүзүүндээ иллэг хийх.
 
7.  Шүүсэн тараг, цөцгий, зөгийн бал, нухсан өргөст хэмх зэргийг хооронд холиод 20-25минут байлгаад угаана.
 
8. Нүүрээ угаах усандаа 1литрт 1-2хоолны халбага зөгийн бал эсвэл сүү хийж угааж байх нь усыг зөөлрүүлж хуурайшихаас сэргийлнэ.
 
9. Төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс ногоог нухаад сүүтэй хольж маск бэлдэж болно. Бэлдсэн маскаа нүүр хүзүүндээ түрхээд 15минут байлгаад чийгтэй алчуур, порлоноор арчиж авна.
 
10. Өргөст хэмхийг нимгэн хэрчиж маск маягаар тавьдаг уламжлалт арга нь яахын аргагүй үр дүн сайтай. Учир нь өргөст хэмх нь арьсанд чийгшил тэжээлийг өгөх эрдэс бодис, витаминуудыг агуулдаг.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56415
2 эможи

keyboard_arrow_up